Ипотекийн санхүүжилтэд 246 тэрбум төгрөг олгожээ

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 12

Ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд 2019 оны эхний долоон сарын байдлаар нийт 246 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 3,479 иргэнд олгоод байна.

Үүнээс өнгөрсөн сард Монгол банкны эх үүсвэрээс 16 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 237 иргэнд, Засгийн Газрын эх үүсвэрээс 10 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 165 иргэнд, банкнууд өөрийн эх үүсвэрээс нийт 10 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 140 иргэнд тус тус олголоо гэж Монгол банкнаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top