ӨНӨӨДӨР: У.Хүрэлсүх Эрчим хүчний салбарын зарим үйлдвэр, компаниудын явцтай танилцана

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 13

08.00 цагт: Д.Сүхбаатарын талбайд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээлд хэрэгжиж буй "Англи хэлтэй залуус хөтөлбөрт хамрагдаж байгаа 4500 залуу нийгэмд эерэг хандлагыг уриалах зорилготой нэгдсэн "Флаш моб" болно. Утас: 95269666

09:00 цагт: Төв аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Б.Хурц нарт холбогдох хэргийн шүүх хурал үргэлжилнэ.

09.30 цагт: Ерөнхий сайд У.Хүрэлсүх Эрчим хүчний салбарын зарим үйлдвэр, компаниудын 2019-2020 оны өвлийн бэлтгэл, томоохон төсөл, хөтөлбөрийн явц байдалтай танилцана. Утас: 88023917

10:00 цагт: Нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй барилга, гараж барьсан, авто замтай хашаагаа тулган барьж явган хүний зам талбайгүй болгосон аж ахуй нэгжүүдийн зөрчлийг арилгахаар албадан буулгалт хийж нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлнө. Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба. Утас 88049313

10:00 цагт: “Монгол Хүүхдийн биеийн хэмжээ” судалгааны үр дүн, ач холбогдлыг нийтэд танилцуулах, судалгааны үр дүнг цаашид хэрхэн ашиглах талаар үйлдвэрлэгчид болон хэрэглэгчдэд танилцуулах зорилготой арга хэмжээ Сити цамхагийн хурлын танхимд болно.

11.00 цагт: Санхүүгийн зохицуулах хорооны 211 тоотод Хөрөнгийн зах зээл, Даатгалын зах зээл, Банк бус санхүүгийн байгууллага, Хадгаламж, зээлийн нөхцөл байдал болон Санхүүгийн зах зээлийн талаарх хэрэглэгчийн итгэлийн судалгааны 2019 оны эхний улирлын дүнг танилцуулна. Утас: 80881000

11:30 цагт: Үндэсний хэвлэл мэдээллийн тѳвд (Зууны мэдээ сонины байр) Үндсэн хуулийн нэмэлт, ѳѳрчлѳлтийн талаар улс тѳрийн намууд байр сууриа илэрхийлж мэдэгдэл хийнэ.

16:00 цагт: Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд БНСУ-Монгол Улс дипломат харилцаа тогтоосны 29 жилийн ойн хүрээнд Солонгосын соёлын долоо хоног эхэлнэ. Утас:11-450778

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top