Иргэдийн даатгалын болон арилжааны банканд итгэх итгэл буурчээ

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 13

Санхүүгийн зах зээлийн талаарх хэрэглэгчдийн хүлээлтийн 2019 оны хоёрдугаар улирлын судалгааг өнөөдөр /2019.08.13/ танилцууллаа. 

Иргэдийн санхүүгийн байгууллагуудад итгэх итгэл 2018 оны мөн үетэй харьцуулахад бага зэрэг буурчээ. Ийнхүү буурахад даатгалын компаниуд болон арилжааны банканд итгэх итгэл буурсан нь нөлөөлсөн байна. Тухайлбал, 2019 оны хоёрдугаар улиралд арилжааны банканд итгэх итгэл өмнөх оны мөн үеэсээ 7.6 пунктээр, 2017 оны мөн үеэсээ 17 пунктээр буураад байна. Харин Санхүүгийн зохицуулах хороо болон Банк бус санхүүгийн байгууллагад итгэх итгэл өмнөх оны мөн үетэй харьцуулахад тогтвортой, хөрөнгийн биржид итгэх итгэл гурван пунктээр нэмэгдсэн байна.

Санхүүгийн байгууллагуудад итгэх итгэл нас, боловсрол, орлого, байршил болон сууцны нөхцөлөөс хамааран ялгаатай байсаар байна. Боловсрол өндөр, насаар залуу, орон сууцанд амьдардаг, орлого сайтай иргэдийн хувьд санхүүгийн байгууллагуудад итгэх итгэл сайн байдаг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top