Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэнг Нийслэлийн Хан-Уул дүүргийн VIII хорооны нутаг дэвсгэрт буюу Нисэх, Яармагийн аюулгүйн тойргийн зүүн урд хэсэгт барих шийдвэрийг Засгийн газраас гаргав. Тус хүрээлэнгийн техник эдийн засгийн үндэслэл, эх загвар зураг боловсруулахад шаардагдах зардлыг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахаар болжээ. Энэ хүрээнд Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэнгийн иж бүрэн зураг төслийг боловсруулах, барилгын ажил гүйцэтгэхэд шаардагдах хөрөнгийг 2020 оны улсын төсөвт тусгуулах болон бусад эх үүсвэрээс санхүүжүүлэх асуудлыг судалж, зохих арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан нарт даалгасан байна.
Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэнг үндэсний онцлог хэв шинжийг агуулсан, байгаль орчинд ээлтэй, орчин үеийн дэвшилтэд технологийн шийдэл бүхий, Үндэсний их баяр наадмаас гадна олон улсын спортын төрөл бүрийн тэмцээн, урлаг, уран сайхны арга хэмжээ зохион байгуулах бололцоо нөхцөл хангагдсан байх ёстой гэж төлөвлөж байна.
Сэтгэгдэл ( 10 )
ene bol harin bolj baina oo.Huuchin barilguud ni huuchin buurin deeree,niisleliin shine duureg horoolold shine,muzei, tsengeldeh hureelengee orchin tsagiin shine horoololdoo zohitssan shiidleer hiivel hamgiin sain bogood goe doo. deer shuu dee. Hervee tegj gemeen shine horoolliin tuuh tuuh bolon olon zuun jil sunderlj baih bolnoo
Baysglan batayr 2n l gazar bde Shine yarmagn battulgih
Stadion bol tom baih ni oilgomjtoi harin mashinii zogsooliin asuudal hamt shiidegdeh estoi stadionii hemjeenii olon davhar zogsool barih heregtei boloh bh
ter ikh uilsiin ereld gej kompani yamar shalguuraar ter ih gazriig hashsan be
ХҮЙ ДОЛООН ХУДАГТ БАРИХ НЬ ЗӨВ БАЙСАНДАА
зов Максын Ганбаатараас газрыг нь ав. Миеэд авилга огч авсан газар
Хүй долоон худаг аа тордоорд замаа сайжируулсан дээр гүй юу Хүн машин хоёр шаваад ирхийн цагт бас л багадана шүү Гол нь олон машин багтааж шингээх зам гарц газараа сан тооцоосой
estoi zub demjij bn