20 саяын ялагч буюу шинэ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭН

2019 оны 08 сарын 24

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан /2019.08.23/ “Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн” байгуулах төслийн концепц, загвар зураг төсөл боловсруулах уралдаанд тэргүүлсэн аж ахуй нэгжүүдэд өргөмжлөл, батламжийг нь гардуулан өглөө.

Уралдаанд ирүүлсэн бүтээлийг үндэсний түүхэн онцлог, уламжлалт хэв шинж, ахуйн амьдрал болон ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг тусгасан байдлаар нь шалгаруулж иргэд олон нийтээс санал авчээ. Нийт 24295 иргэн санал өгснөөс 84.6 оноогоор “Хаус Дизайн” ХХК “Хийморь цогцолбор” бүтээлээрээ тэргүүн байрт, 78.6 оноогоор “Монгол Архитектур Дизайн” ХХК “Голомт” бүтээлээрээ шагналт байр шалгарсан байна.

“Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн” байгуулах төслийн концепц, загвар зураг төсөл боловсруулах уралдаанд зураг төслийн мэргэжлийн байгууллага, хувь уран бүтээлчид, зураг төслийн оюутнуудын гэсэн нийт есөн баг бүтээлээ ирүүлсэн байна. Уралдаанд ирүүлсэн бүтээлийн тэргүүн байр 20 сая төгрөг, шагналт байрын бүтээлийг 10 сая төгрөгөөр тус тус шагнаж урамшуулах захирамж гарсны дагуу шилдэг бүтээлүүдэд шагналыг нь гардуулан өглөө.

“Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн”-г үндэсний онцлог хэв шинжийг агуулсан, байгаль орчинд ээлтэй байдлаар барихаар төлөвлөж байгаа бөгөөд 50-60 мянган хүний суудалтай, битүү дээвэртэй байх юм. Мөн үндэсний их баяр наадмаас гадна олон улсын спортын төрөл бүрийн тэмцээн, урлаг, уран сайхны арга хэмжээ явуулах боломжтой, жилийн дөрвөн улиралд ажиллаж байхаар төлөвлөсөн.

Байршлын хувьд ХУД-ийн нутаг дэвсгэр, Нисэх, Яармагийн замын аюулгүйн тойргийн зүүн урд, эсвэл СХД-ийн нутаг дэвсгэр, Хүй долоон худаг, “Монгол наадам цогцолбор” орчимд барьж, 2021 оны Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 100 жилийн ойгоор ашиглалтад оруулахаар зорьж байгаа.

“Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн” барих, холбогдох санал, шийдвэрийн төслийг төсөв, санхүүгийн тооцооны хамт боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ ахлан ажиллаж байна. 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ах лам нь(124.158.125.55) 2024 оны 04 сарын 18

ах лам нь: муу дүүгийн эмээл зүгээр шүү, муусай уран бүтээлчидээ дэмжээд ууг нь ази даа 1 номерт л яваад байсан сан монгол уран бүтээлчид

0  |  0
хаха(66.181.191.194) 2019 оны 08 сарын 24

Гадаад зургийг бол одоо захын хүүхдүүд зуурчихна. Харин хийц, конструкцийн бүтэц тооцоог манайхан хийж чадах нь эргэлзээтэй, Үнэнийг хэлэхд барахгүй, энэ чинь бөхийн өргөөнөөс өөр байгууламж шүү дээ

0  |  0
hahaha(185.39.141.103) 2019 оны 08 сарын 24

yoyoyoy . iim goe goe setgvvliin netiin zuragnaas zalhaj gvitslee . ulaanbaatriin erunhii tuluvluguu zurj bn geed delhii deer baihgvi divaajin zurj ard tvmnii tusuv halaasiig olon zuun ter ter bumaar ni gudarsan daa . goe zurag deer jargaltai ulaanbaatar ni baasandaa haliaad . utaa ugaadsandaa jiveel . . hotiin darga nertei ve veiin lalaruud hotiin tubiin ergen toiron hvn shavar ovoolj . heden havtan nuraaj solij buulgaj ergvvlj devsej gomoodood ... erunhii arhitektorch geech uuriin hamaatnaa tomilool hamtran gudraal .

0  |  0
зочин (59.153.112.196) 2019 оны 08 сарын 24

манайхан дэлхийн түвшинд хүрэхээр хэмжээнд сэтгэж бодож дэмжиж байгаа нь сайхан байна

0  |  0
Top