АУДИТ | “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-иас 573.2 сая төгрөгийн зөрчил илэрчээ

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Үндэсний аудитын газар “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн санхүүгийн тайланд аудитын шалгалт хийхэд нийт 573.2 сая төгрөгийн зөрчил илэрсэн байна. Үүнээс 2.2 сая төгрөгийн нэг төлбөрийн акт, 435.9 сая төгрөгийн таван албан шаардлага, 135.1 сая төгрөгийн нэг зөвлөмж хүргүүлжээ.

Тухайлбал байгууллагаас авах 87.7 сая төгрөгийн авлагыг тооцоо нийлж, актаар баталгаажуулаагүй байна. Түүнчлэн ижил төрлийн бараа, ажил үйлчилгээний 196.5 сая төгрөгийн худалдан авалтад худалдан авах ажиллагаанд мөрдөх босго үнийг баримталж ажиллаагүй зөрчил илэрчээ. Түүнээс гадна анхан шатны баримтын бүрдэл дутуу, 129.1 сая төгрөгийн ажил гүйлгээг цахим баримтаас зөрүүтэй тайлагнасан байна.

Мөн гэрээн дэх ажил нь тухайн байгууллагын Улсын бүртгэлийн гэрчилгээнд тусгагдсан үйл ажиллагааны чиглэлээс зөрүүтэй, худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд тусгаагүй 18 сая төгрөгийн худалдан авалтж хийж, хөрөнгө зарцуулсан байна.

Үнийн дүнгийн хувьд бага ч зайлшгүй дурдах ёстой нэг зүйл байгаа нь ТУЗ-ийн дарга, гишүүдэд төлөвлөгөөнд тусгаагай 2.2 төгрөгийн урамшуулал олгосон байна.

Тайлант онд “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК 4.8 тэрбум төгрөгийн орлого олж, 4.4 тэрбум төгрөгийн зардал гаргаж, нийт 362.3 сая төгрөгийн ашигтай ажилласан байна. Тус компан жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөөнд 10 зорилтын хүрээнд 38 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж, гүйцэтгэлийг 99.5% хэрэгжилттэй гэж тайлагнажээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top