Гэмт хэргийн улмаас 711 хүн нас баржээ

Ж.Сондор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 15

Манай улсад 2019 он гарснаас хойш гэмт хэргийн улмаас 711 хүн нас барсан байна. Харин гэмт хэргийн улмаас бэртэж гэмтсэн иргэдийн тоо 5.2 мянгад хүрсэн бөгөөд нийтдээ 20.4 мянган гэмт хэрэг бүртгэгджээ. Үүнээс согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргийн тохиолдол 2087, хүүхэд оролцсон гэмт хэрэг 515, эмэгтэй хүн оролцсон гэмт хэрэг 1734, бүлэглэн үйлдсэн гэмт хэрэг 1044 тус тус бүртгэгдсэн байна.

Улсын хэмжээнд гэмт хэргээс үүдэн учирсан хохирлын мөнгөн дүн 130.9 тэрбум төгрөгт хүрсэн бол үүнээс нөхөн төлүүлсэн хохирлын хэмжээ 27.4 тэрбум төгрөг болсон байна.Мөн он гарснаас хойш эрүүлжүүлэх байранд 62.4мянган иргэн саатуулагдсан бол 7.9 мянган хүн баривчлагджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top