Монголын мэргэн буудагчид 14 улсыг тэргүүлэв

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 16

“Армейские игры-2019” Олон Улсын цэргийн наадмын хүрээнд “Мэргэн буудагчийн зааг” тэмцээн Беларусь улсын Брест хотод 9 дэх өдрөө 21 улсын 230 гаруй мэргэн буудагчдын дунд амжилттай явагдаж, үе шат, дасгал бүрдээ шилдэгүүдээ тодруулсаар байна. Монгол Улсын Зэвсэгт хүчний мэргэн буудагчид болох ахлах дэслэгч Ч.Мандуул /Зэвсэгт хүчний 256 дугаар анги/, ахлах ахлагч Э.Орхонтуул /3эвсэгт хүчний 311 дүгээр анги/ нар гуравдугаар шатны хосын дасгалд Серби, Энэтхэг зэрэг дэлхийд мэргэн буудагчдынхаа чадвараар дээгүүрт ордог 14 улсын тамирчдыг хошуучлан тэргүүн байрт орлоо.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (202.179.27.8)  2025 оны 03 сарын 13

Монгол цэргийн сүр хүч, ур чадвар

1  |  0
bulgaa (148.253.18.86)  2025 оны 03 сарын 13

orhoodoo bayar hurgie

1  |  0
Top