Ажилгүй иргэдийн дийлэнхийг эмэгтэйчүүд эзэлж байна

Ж.Сондор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 16

Манай улсад хөдөлмөрийн насны 2.126.844 хүн бий. Үүнээс ажиллах хүчний 1.293.303 иргэн байдаг бөгөөд энэ оны долоодугаар сарын байдлаар хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэдийн тоо 32.9 мянгад хүрээд байгаа аж. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 0.5 хувиар буурсан үзүүлэлт юм.

Харин он гарснаас хойших эхний долоон сарын байдлаар 45.8 мянган иргэн шинээр ажилгүй хэмээн бүргүүлсэн байна. Мөн бүртгэлтэй байсан иргэдээс 11.6 мянга нь ажилд амжилттай зуучлуулж, 36.8 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа гэх шалтгаанаар уг бүртгэлээс хасагдсан байна. Хүйсийн байдлаар авч үзвэл дийлэнхийг буюу 53.2 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна эгсэн судалгаа гарсан байна.

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top