Өрхийн нийгэм, эдийн засгийн 2019 оны хоёрдугаар улирлын судалгаагаар нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 1.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 18.4 хувь буюу 194.4мянган төгрөгөөр нэмэгдсэн гэх статистик үзүүлэлт гарчээ. Нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого өсөхөд цалин хөлсний орлого 121.2мянган төгрөг, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого 36.9 мянган төгрөгөөр өссөн нь голлох нөлөө үзүүлсэн байна.
Харин нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага 2019 оны хоёрдугаар улирлын байдлаар 1.3 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 203.5 мянган төгрөгөөр өссөн үзүүлэлт гарсан байна. Үүнд хүнсний бус бараа, үйлчилгээний болон бусад зарлага 159.4 мянган төгрөгөөр нэмэгдсэн нь голлох нөлөө үзүүлсэн ажээ.
Хүн амын хамгийн чинээлэг 20 хувийнхны хэрэглээ хамгийн ядуу 20 хувийнхны хэрэглээнээс даруй 5.5 дахин их байна гэсэн судалгаа гарчээ. Өөрөөр хэлбэл улсын нийт хүн амын хэрэглээний 7.4 хувийг хамгийн ядуу бүлгийнхний хэрэглээ эзэлдэг бол хамгийн чинээлэг бүлгийнхний хэрэглээ 40.5 хувийг эзэлж байна гэсэн үг.
Сэтгэгдэл ( 0 )