Манзуширын хийдээс Цэцээ гүн, Зайсан толгой хүртэл агаараар зорчино

Админ | Zindaa.mn
2019 оны 08 сарын 21

Гурван зуун жилийн түүхтэй Манзушри  хийдийн түүхэн дурсгалт цогцолборыг сэргээн засварлаж,  түүхэн дурсгал, соёл шашин, аялал жуулчлалын төв болгох төслийн зураг төсөл, техник эдийн засгийн үндэслэлийг танилцуулах уулзалт өдөрлөг өнөөдөр /2019.08.21/ Монголын архитектурын ордонд боллоо.

Төв аймгийн нутаг дэвсгэрт орших Манзушри хийдийн суурин дээр “Манзушри  цогцолбор” хэмээх аялал жуулчлалын цогцолборыг байгуулахаар болжээ.

Төслийн зөвлөхөөр Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба лам Д.Чойжамц ажилласан бол төслийг санаачлагч нь УИХ-ын гишүүн М.Энхболд аж.

Аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд Манзуширын хийдээс Цэцээ гүний оргил хүртэл 5.6 км, Баруун ширээт хүртэл 6.3 км, Зайсан толгой хүртэл 4.7 км үргэлжлэх нийт 16.6 км  “Cable car” буюу агаарын кабел машины үйлчилгээг нэвтрүүлэхээс гадна явган аяллын амралтын цэгүүдийг байгуулах ажээ. 

Эл цогцолборын нийт төсөвт өртөг нь 270 орчим тэрбум төгрөг бөгөөд улсын төсвөөс 37 тэрбум төгрөг зориулж, бусад бүтээн байгуулалтыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр гүйцэтгэх бүрэн боломж байгаа гэв. 

Улсын их хурлын гишүүн, Манзушри  хутагт сангийн тэргүүн, төслийг санаачлагч М.Энхболд “Бид санаачилж санал бодлоо хэлэлцэж, төр засгийн байгууллагуудад хандан аялал жуулчлалын байгууллагуудаас зүгээс сонгон шалгаруулалт явуулж,  “Арчер”  компанийн удирдсан конисферт төслийг сонгон, төслийг өнөөдөр та бүхэнд танилцуулж байна. Энэ төсөл хэрэгжих ажилд хөрөнгийн эх үүсвэр шаардагдах ба түүх, соёлын дурсгалыг дэмжиж ажилладаг олон улсын байгууллагуудад хандах, орон нутгийн болон улсын төсөвт суулгах боломжтой эсэхийг судлах хэрэгтэй байгаа. Төсөл хэрэгжснээр тус цогцолборт газар Монгол Улсын хэмжээнд аялал жуулчлалын онцлог бүс нутаг болж, таван жилийн дотор өртөг, зардлаа нөхөх эдийн засгийн тооцоо гарсан” гэлээ.

Харин төслийн зөвлөх, Гандантэгчилэн хийдийн тэргүүн хамба лам Д.Чойжамц “Олон эрдэмтэн мэргэд энэ төсөлд оролцож байгаад баяртай байна. Энэ бол жуулчдыг татахад ч тэр, шашин номыг хөгжүүлэхэд ч тэр чухал ажил. Бурхны шашин дэлгэрээгүй улс орон дэлхий дахинд нэг ч байхгүй гэдгийг Завадамдин тэргүүтэй шашны мэргэд тогтоосон байдаг. Монгол Улсад бурхны шашин гурвантаа дэлгэрч байсан баялаг түүх бий. Сүсэгтэн олныгоо дотооддоо татах, аялал жуулчлалыг хөгжүүлэх цаг болсон” гэв.

 


Ө.ЭНХЖИН

 

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
unshigch(31.164.62.64) 2019 оны 08 сарын 21

munharsan booluudad mongol ner oldohgyi baina uu. mongoliin gazar shoroo, uul us, hyn ard ni tyvd nertei baidgiig shyd am ni baihgyi, hir burtag yar tembyynd barigdsan tyvd emgen olj medeed tataj unatlaa shoolj ineej , gaihan balmagddagiig medeh yy. 500 Jil tyvdiin bogsiig dolooj, baidgaa barij gyij, duhaa tsoortol morgoj baina. hangalttai bish yy. ene delhiin adgiiin hogjliin adgiin shaart mongol tyvd balba 3 ordog. munharlaar hogjdog bol edgeer guilgachin ulsuud delhiid tergyyleheer tsag hugatsaa ongorchee

0  |  0
unshigch(31.164.62.64) 2019 оны 08 сарын 21

munharsan booluudad mongol ner oldohgyi baina uu. mongoliin gazar shoroo, uul us, hyn ard ni tyvd nertei baidgiig shyd am ni baihgyi, hir burtag yar tembyynd barigdsan tyvd emgen olj medeed tataj unatlaa shoolj ineej , gaihan balmagddagiig medeh yy. 500 Jil tyvdiin bogsiig dolooj, baidgaa barij gyij, duhaa tsoortol morgoj baina. hangalttai bish yy. ene delhiin adgiiin hogjliin adgiin shaart mongol tyvd balba 3 ordog. munharlaar hogjdog bol edgeer guilgachin ulsuud delhiid tergyyleheer tsag hugatsaa ongorchee

0  |  0
зочин(202.70.34.70) 2019 оны 08 сарын 21

Манзушрын хийдэд үзэх юм байхгүй тээ. Гадаадын жуулчдын харамсаж уйлдаг газар нэгээр нэмэгдэх юм бишүү

0  |  0
Ёстой зугаатай(64.119.20.3) 2019 оны 08 сарын 21

Бат-Үүлийн метро газар доогуур мөлхөж, Энхболдын метро агаараар дүүлэх юм гэнээ. Хүүхэлдэйн кино зохиол хийвэл илүү зохимжтой, бодит болно доо. Тэгээд шалдан лам нар тэнгэрээр нисэлдээд л... Хүүхдүүд дороос нь харж инээлдээд л... Мөн догио юмаа.

0  |  0
зочин(122.201.23.226) 2019 оны 08 сарын 21

Богд уулын ан амьтан эко системд их халгаатай болох байхдаа. Аливаа юм хөгжих тутам байгалийн онгон төрхөнд заавал харш сөрөг үйл ажиллагаа явагддаг. Ертөнцөд байгальд ээлтэй унаган төрхөөр байлгах нэгч технологи байхгүй.

0  |  0
Top