Бичлэг: Д.Амартүвшин ялж, БНСУ-ын Чойтой барилдах боллоо

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 25

Японы нийслэл Токио хотноо жүдо бөхийн ДАШТ өнөөдөр эхэллээ. Хуваарь ёсоор хөнгөн жингийн барилдаанууд өнөөдөр болж байна.

Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд эхний тойрогт хийлсэн манай бөх Д.Амартүвшин хоёрдугаар тойрогт Монакогийн Янн Сиккардитай таарсан. Янн 33 настай ч манай тамирчин олон улсын тэмцээний туршлага, медалиар хавьгүй илүү байлаа.

Амраа илт илүүрхсээр Монакогийн бөхийг тохож, хутгаж, этэж, элдэн хөөсөөр гурав торгуулж, торгуулиар яллаа.
 

Одоо түүнийг Гран При тэмцээний алт, гурван хүрэл медальт Choi In Hyuk хүлээж байна. Хоёр бөх 2017 оны Токиогийн Их Дуулгад таарч, манай бөх ялж байлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top