Монголын залуучуудын нэгдсэн чуулгантай

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 08 сарын 26

Өнөөдөр буюу наймдугаар сарын 26-нд Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн "White Rock" төвд "Хүчээ нэгтгэе:Залуучуудын манлайлал" Монголын залуучуудын хөгжлийн үндэсний V чуулган болно.

Хөтөлбөрийн дагуу үдээс өмнө залуучууд иргэний нийгмийн байгууллагуудтай уулзаж үдээс хойш 15:00 цагаас нэгдсэн чуулган эхэлнэ. Чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд, Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөлийн тэргүүн У.Хүрэлсүх, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг болон залуучуудын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, хот хөдөөгийн залуусын төлөөлөл 600 гаруй залуус оролцоно.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top