100 айлын зам нь барилгын материалын дэлгүүрээс эхлээд үйлчилгээний газар төвлөрсөн, хөдөлгөөн ихтэй, нийслэлийн ачаалалтай замуудын нэг. Цаашлаад бороо орох бүрд замд эвдрэл үүсэж, жолооч нарын бухимдлыг төрүүлдэг байсан. Энэ асуудлыг шийдэхээр Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Сүхбаатар дүүргийн 11, 12-р хороо, Цагдаагийн гудамж, 100 айлын 1.6 км авто замыг энэ орны долоодугаар сарын 01-ээс эхлэн хэсэгчлэн хааж, засварласан. Уг засварын ажил дуусаж, 100 айлын замыг өнөөдөр /2019.08.27/ нээлээ.
Засварын хүрээнд 100 айлын 1.6 км авто замыг дөрвөн эгнээ, 12 метр өргөнтэй, замын хоёр талаараа 2.5 метр өргөн явган хүний зам, гэрэлтүүлэг, дугуйн замтай цогц зам тавихаар төлөвлөн ажиллажээ.
Гүйцэтгэгч компаний зүгээс ногоон байгууламж, явган болон дугуйн замтай, гэрэлтүүлэгтэй, дөрвөн эгнээ бүхий шинэ замд гурван жилийн баталгаа олгож байгаа гэлээ. Мөн борооны усны үзлэгийн худаг 11, шүүрт худаг 22 ширхгийг хийжээ. Зам эхлэхээс төгсөх хүртэл нийт таван байршилд 200 гаруй автомашины зогсоол баригдсан байна.
Өнөөдрийн байдлаар замын зорчих хэсгийг нээсэн бөгөөд бусад тохижилт, засваруудыг үргэлжлүүлэн хийх юм.
Сэтгэгдэл ( 1 )
Баяр хүргэе. Болж л байна шүү.