ЗИНДАА 2019.08.30 | Өнөөдрийн онцлох ТАВАН СЭДЭВ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 08 сарын 30

#1 ЭРХИЙГ НЬ ТҮДГЭЛЗҮҮЛСЭН 17 ШҮҮГЧИЙН БҮРЭН ЭРХИЙГ СЭРГЭЭХ ҮҮ?

Монгол Улсын Ерөн­хийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.8 дахь заалт, Шүүхийн ерөнхий зөвлөлийн саналыг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн зургаадугаар сарын 27-ны өдөр “Зарим шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай” зарлиг гаргаж нэр бүхий 17 шүүгчийг албан тушаалаас нь чөлөөлсөн билээ.

Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр,  Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч Б.Сайханцэцэг, Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон, Улсын дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Байгалмаа, Улсын дээд шүүхийн шүүгч, Иргэний хэргийн танхимын тэргүүн Х.Сонинбаяр, Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч С.Амардэлгэр, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Нармандах, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Төмөрбат, Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарантуяа, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат нарын шүүгчийн бүрэн эрхийг тус тус түдгэлзүүлсэн.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ


#2 ҮНДСЭН ХУУЛЬ ДАХЬ БАЙГАЛИЙН БАЯЛГИЙН ЗААЛТЫН “ОЛОН ӨНГӨ”

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ ид хэлэлцэж байна. УИХ ээлжит бус чуулганыхаа өчигдрийн хуралдаанаар гэхэд Төрийн байгуулалтын байнгын хорооноос ирүүлсэн  зарчмын зөрүүтэй 150 гаруй саналаар санал хураах ажлыг эхлүүлсэн. Үндсэндээ Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөлд олны анхаарлыг татсан хэд хэдэн сэдэв бий. Байгалийн баялаг, түүний ашиглалт, сонгуулийн тогтолцоо, УИХ-ын гишүүдийн тоо болон парламентын бүрэн эрхийн хугацааг ард иргэд ихээхэн сонирхож байгаа. Эдгээрээс байгалийн баялагтай холбоотой заалт хэрхэн өөрчлөгдөж байгааг тал талын өнцгөөс тайлбарлахыг зорилоо.

“Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн зургаадугаар зүйлийн 1 дэх заалтыг өөрчлөх гээд байгаа шүү дээ. УИХ-ын 62 гишүүний өргөн мэдүүлсэн төсөлд “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн” гэж томьёолсон бол Ерөнхийлөгчийн төсөлд тэдгээр нь “нийтийн өмч” байхаар тусгагдсан. Энэ заалтыг зөвшилцлийн явцад “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн” гэж өөрчлөн найруулаад байгаа. Харин байгалийн баялгийн ашиглалт, тэгш шударга хуваарилалтын тухайд “Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурласан, одоо ба ирээдүй үеийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж иргэн бүрт тэгш, шударга хүртээхэд чиглэнэ. Иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялаг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх эрхтэй” гэж өөрчлөхөөр тогтсон. АН-ын зүгээс “газрын хэвлийн баялаг” гэдэг үгийг оруулсан гэхэд болно

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ


#3 МОНГОЛД ХИЙХ ПУТИНЫ АЙЛЧЛАЛЫН ТАЛААР ОРОСЫН ХЭВЛЭЛҮҮД ЮУ ГЭВ?

Халх голын дайнд ялсны 80 жилийн ойг тохиолдуулан ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин манай улсад айлчлах гэж байна. Хойд хөршийн Төрийн тэргүүн есдүгээр сарын 2-нд Улаанбаатарт ирэх юм. ОХУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд энэ талаар “Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Владимир Путиныг Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойд урьсан. 1939 онд Японы цэргүүд Зөвлөлт, Монголын дайчдад ялагдсан байдаг. Хоёр улсын цэргүүд тавдугаар сараас есдүгээр сар хүртэл Халх голд тулалджээ. ОХУ, Монгол хоёр хамтын ялалтаа тэмдэглэх гэж байна” хэмээн мэдээлжээ. Энэ нь ОХУ-ын Ерөнхийлөгчийн Монгол Улсад хийж буй дөрөв дэх удаагийн айлчлал юм. Айлчлалын үеэр олон том арга хэмжээ төлөвлөгдсөн байгаа" гэхчлэн мэдээлжээ. 

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ


#4 ТАНИЛЦ: ХУВИЙН ДУНД СУРГУУЛИУДЫН ТӨЛБӨРИЙН МЭДЭЭЛЭЛ

Улсын сургуулиудын хүрэлцээ дутмаг, нэг ангид 40-50 сурагч хичээллэхээс гадна зарим сургуулиуд гурван ээлжээр хичээллэдэг зэргээс шалтгаалан эцэг, эхчүүд хүүхдээ хувийн сургуульд сургах сонирхол ихтэй болжээ. Тэр ч утгаараа жил ирэх бүр хувийн хэвшлийн сургуулиудын үнэ нэмэгдэж байна. Энэ жилийн хувьд хувийн сургуулиудын сургалтын төлбөр өмнөх жилээс 1-2 сая төгрөгөөр нэмэгдэж, гурван саяас 72 сая 800 мянган төгрөг болжээ.

Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа хувийн сургуулиудын төлбөрийн мэдээллийг хүргэе.


1. "ШИНЭ МОНГОЛ" ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ

  • Бага анги- 4.500.000₮
  • Дунд анги- 4,600,000₮
  • Ахлах анги- 4,700,000₮

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ


#5 Э.ОЮУНБОЛДЫН ДОПИНГИЙН АСУУДАЛ 2-3 ЖИЛ ҮРГЭЛЖИЛНЭ ГЭВ

Допингийн шинжилгээнд бүдрээд байгаа Э.Оюунболд аваргын цолыг хураах асуудлаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдоос тодруулав. Тэрбээр "Э.Оюунболд аваргын цолыг хураах бичиг ирээгүй.  Өнгөрсөн практикаас харахад тийм хурдан шийдэгдэх асуудал биш юм билээ. Хэдэн жил шүүхээр явсны дараа допинг хэрэглэсэн нь тогтоогдвол бидэнд бичиг ирээд, цол хураах бусад бөхчүүдийн цолыг өөрчлөх зарлиг гаргана. Өнөөдөр бичиг ирээд маргааш шийднэ гэдэг боломжгүй зүйл. Одоо хүртэл шүүх дээр допинг хэрэглэсэн, хэрэглээгүй гэдэг маргаан явж л байгаа. Ер нь допингийн асуудал маш удаан явдаг. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн үед эхэлсэн допингийн маргаан сая л шийдэгдэж, цол нь нөхөж олгогдож байсан. Манай үндэсний бөх олимпын төрөл биш. Тиймээс олимпын төрөлд тавигддаг допингийн журам үндэсний бөхөд үйлчилж байгааг хүмүүс сошиалаар шүүмжлээд байна. Бөхийн 50 хувь нь энтертайнмент, 50 хувь нь спорт шүү дээ. Бөхийн холбоо допингийн жижиг сажиг асуудлаа өөрсдөө шийдэж байхгүй бол Ерөнхийлөгч зарлиг гаргахад хүнд байгаа. Энэ асуудал баталгаатай хоёроос гурван жил үргэлжилдэг шүү” гэв.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
e(103.26.193.224) 2019 оны 08 сарын 31

buhiin sport bish buhiin entertaiment geed nerlechihmeer yum tegvel

0  |  0
Top