Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.8 дахь заалт, Шүүхийн ерөнхий зөвлөлийн саналыг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн зургаадугаар сарын 27-ны өдөр “Зарим шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай” зарлиг гаргаж нэр бүхий 17 шүүгчийг албан тушаалаас нь чөлөөлсөн билээ.
Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр, Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч Б.Сайханцэцэг, Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон, Улсын дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Байгалмаа, Улсын дээд шүүхийн шүүгч, Иргэний хэргийн танхимын тэргүүн Х.Сонинбаяр, Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч С.Амардэлгэр, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Нармандах, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Төмөрбат, Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарантуяа, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат нарын шүүгчийн бүрэн эрхийг тус тус түдгэлзүүлсэн.
Нэр дурдагдсан шүүгч нарыг авлига албан тушаалын хэрэгт холбогдсон байж болзошгүй учир ийнхүү шүүгчийн бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн гэдгийг тухайн үед УИХ-ын зарим гишүүд мэдэгдэж байсан. Улмаар Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа, Улсын дээд шүүхийн шүүгч Х.Сонинбаяр, Улсын дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож, Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон нарыг Авлигатай тэмцэх газраас шалгаж эхэлсэн юм.
Эх сурвалжийн мэдээлснээр, дээрх шүүгч нарыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн нь Салхитын мөнгөний ордны хэрэгтэй шууд холбогдож байгаа аж. Одоогоор хэргийн мөрдөн шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа ба албан тушаалаас нь түдгэлзүүлсэн шүүгч нараас дахин хоёр шүүгч энэ хэрэгт холбогдож байгаа гэх албан бус мэдээлэл байна.
Ерөнхийлөгчийн зарлигаар эрхийг нь түдгэлзүүлсэн 17 шүүгчийн тав нь ийнхүү хуулийн байгууллагад шалгагдаж байгаа бол үлдсэн 12 шүүгчийг ямар үндэслэлээр чөлөөлсөн тухай мэдээллийг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс нууцалж байгаа юм.
Энэ асуудлын талаар Монгол Улсын ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд өчигдөр хийсэн мэдээллийнхээ үеэр дээрх чөлөөлөгдсөн 17 шүүгч нар бүгд их хэмжээний авлига авсан хэрэгт холбогдсон тухай дурдаад Шүүхийн ерөнхий зөвлөл өнгөрсөн хугацаанд ажлаа огт хийгээгүй гэдгийг онцолсон юм. Ямартай ч эдгээр шүүгч нар нэр цэвэр бол бүрэн эрхийг нь сэргээх, үнэхээр тэдний хэлж байгаа шиг тэрбум давсан хэмжээний авлига ашиг сонирхлын хэрэгт холбоотой бол хуулийн байгууллагаас шалгалт явуулж асуудлыг нэг талд шийдвэрлэх нь зүй ёсны хэрэг билээ.
Сэтгэгдэл ( 14 )
Хахууль аваагүй тэнэг шүүгч монголоос үзээд өгье гэсэн ч олдохгүй ш дээ.
Зайлуулаачээ хулгайчуудаа
deed shuuh arai l bish bsan zuv bugdiin zailuulah heregtei erunhiilugchiin hamgiin zuv ajil baisan demjij bn
Эхлээд Лүндэндорж алуурчинг зайлуул
Залуу халуун мэргэжилийн шүүгч мундсан биш энэ лаларуудыг нэг мөсөн зайлуул оо
Одоо монгол улс хөгжих гарц нь Үндсэн хуулинд параламентаа 2 танхимтай болгох өөрчлөлт оруулаж төрд ард түмний хяналт хэрэгтэй боллоо
Shyyxiig tseverlex geed baigaa yumuu ?Tseverlej toglood baigaa yumuu ?
manaixzn neg iimerxv l yum xiideg xvmvvshdee:ene deer bga uls udirdaj bga durakuud neeree ymarch bodlogo er ni tolgoi bnuu
yu hutsaad bui ulugchin be . sergeeh baisiim bol tudgelzvvlj yaadiim ... ehneesee bultaad zugtaad alavchakaaraa ulgulduud hen baisnaa yaniulaad baigaa bizdee
AVILGACHIN SHUUGCHID..,HEZEE CH UNEN EE HELEHGUI...
Энэ 17-гоос заримд нь шийтгэл онгдуулах биз /шинэ хонгилын эздэд онц шаардлагагүйгээс нь түүж/ Харин Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой шүүгч нарыг Баттулга хамгаалах бололтой. Шинэ хонгилын гол хүмүүсээ хуучин хонгилоосоо авч буй юм биш үү. Хуучин хонгилыг нураах шаардлагагүй. нураах гэж байгаа дүр үзүүлээд бэхэлгээг нь сайжруулж бөхөлж өгөх гээд байгаа бололтой
zob , byryyg ni hyrdan togtooj net tiish ni bolgoh heregtei. Harin ali neg ylc l toriin zolioc bolgoh bii. ter hereg hiicen geed bgaa darga medej bgaa bol zarlaach
Tiishd. Heregten bol shiitge ugui bol butsaaj ajilluulah heregtei shuu.
ялгаж салгаад түргэн цэгцлэхгүй бол ингэж удаад байж болохгүй дээ Дээд шүүхийн иргэний хэргийн танхим угаасаа ажлаа хүчрэхгүй уддаг байсан бол одоо бүр ажил зогсох болж дээ дээд шүүхийн ерөнхий шүүгч нэг арга хэмжээ авмаар байна түр хугацаагаар ч гэсэн сэлгэ:ж ажиллуулаач дээ