Монголд хийх Путины айлчлалын талаар Оросын хэвлэлүүд юу гэв?

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 30

Халх голын дайнд ялсны 80 жилийн ойг тохиолдуулан ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин манай улсад айлчлах гэж байна.

Хойд хөршийн Төрийн тэргүүн есдүгээр сарын 2-нд Улаанбаатарт ирэх юм. ОХУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд энэ талаар “Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Владимир Путиныг Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойд урьсан. 1939 онд Японы цэргүүд Зөвлөлт, Монголын дайчдад ялагдсан байдаг. Хоёр улсын цэргүүд тавдугаар сараас есдүгээр сар хүртэл Халх голд тулалджээ. ОХУ, Монгол хоёр хамтын ялалтаа тэмдэглэх гэж байна” хэмээн мэдээлжээ. Энэ нь ОХУ-ын Ерөнхийлөгчийн Монгол Улсад хийж буй дөрөв дэх удаагийн айлчлал юм. Айлчлалын үеэр олон том арга хэмжээ төлөвлөгдсөн байгаа" гэхчлэн мэдээлжээ. 

Хойд хөршийн хэвлэлүүдэд мөн “Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Халх голын дайны ялалтын 80 жилийн ойг бид орос нөхөдтэйгөө хамт тэмдэглэнэ. Энэ бол Монгол улсын хувьд маш чухал үйл явдал. Монгол, Оросын дайчид хамтран манай улсын эрх чөлөө, тусгаар тогтнолыг хамгаалсныг бид хэзээ ч мартаж болохгүй” гэж ярилаа, “Путины айлчлалын талаар Монголын УИХ өнгөрсөн долоодугаар сард хэлэлцсэн” хэмээн мэдээлсэн байв.

Түүнчлэн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин  2020 оны тавдугаар сард Улаан талбайд болох Аугаа их эх орны дайны ялалтын 75 жилийн ойд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг урьжээ.

Мөн 2019 онд Монгол Улсын Ерөнхийлөгч АНУ, Хятад, Энэтхэг, Орост айлчлах хүсэлтэй байгаа талаар Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлсэн байлаа. Тухайлбал, “Известия” сайтад “Халтмаагийн Баттулга Ерөнхийлөгчийн сонгуульд ялсныхаа дараа Владимир Путинтай хоёр удаа уулзсан. Тэд Будапештэд болсон жүдогийн ДАШТ-ий үеэр болон Дорнын эдийн засгийн форумын үеэр уулзалдаж байв” гэжээ.

Сэтгэгдэл ( 18 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(66.181.161.89) 2019 оны 09 сарын 07

орос бол монгол улсын анд найз ах дүү нар маань шүү дээ

10  |  3
G(211.36.156.210) 2019 оны 09 сарын 05

Mongol hel meddeg hujaa yamar olon boltsiin pytingl zagnatsgaasan humuus

7  |  3
Баттулга сайна байна(103.26.195.124) 2019 оны 09 сарын 07

Хунгуй болж байгаа сумыг шинэчлэн амьдрах орчин нохцол бурдуулж байгаа нь сайн байна. Элбэгдорж гээд нэг дальжиганасан хямд онигоочиныг путин тоохгуй байсан.

19  |  3
үнэн(66.181.179.187) 2019 оны 09 сарын 07

Япон МанжГо улс гэгчийг байгуулж түүний бүрэлдэхүүнд байсан ард түмнүүдийг нэгтгэж өгнө гэсэн нэрээр цөмрөлт хийж байсан гэдэг. Ялалт гэж нэрлэх Комминтерн 80 жил монголчуудын тархи угаасан түүхийн нэг хэсэг гэж бодож байна. Учир нь энэ мөргөлдөөнд Монгол их хэмжээний газраа алдсан. Халхын сүм, Буйр нуурын 1/4 хилийн гадна байдаг зэргээс харж болно. Хэрэг дээрээ цөмрөлтийг зогсоож гал зогсоосон тухайн үеийн байдлаар Москвад ЗХУ - Япон 2 монгол үгүйгээр хэлэлцээ хийж хилийг тогтоосон.

5  |  8
Шүрээ(202.9.44.217) 2019 оны 09 сарын 07

Putin sda bol daranguulagch oor iinh ni tuhai muu medeelel iig dandaa hakerdaj ustguuldag buriadad boslogo garhad muusain orsuud darsan mon buh uildweuud ni oros durakuud mongolchuud iin saihan sor bolson aawiin howguudiig orosuud alsan tsedenbal dargiig mon orsuud alsan odoo battulga metiin hudalaa garuud putinii bogsiig dolooj amidar da awgaigaa hurtel nuudag battulga bol mongoliin ard tumend yu ch hj chadahgui luiwarchin saishandiin tomor zamiin 280 say dollor idsen hulgaich hichneenhuuhediin tsetserleg surguuli barih bsn bol genen humuusiig huurch hanahgui luiwarchin Putin пошал ты

7  |  11
Шүрээ(222.98.193.14) 2019 оны 09 сарын 04

Монгол оронд минь Путин та тавтай морилно уу

15  |  3
Good(223.62.215.29) 2019 оны 09 сарын 05

Putintai naizlah heregtei

14  |  2
браво(66.181.161.66) 2019 оны 09 сарын 07

браво, ЖЭНКО Ч БАС МУНДАГ ВМАА

17  |  3
Top