Барилга, хот байгуулалтын яамнаас Улаанбаатар хот, томоохон суурин газруудын цэвэрлэх байгууламж, ус хангамж, ариутгах татуургын инженерийн шугам сүлжээ, барилга байгууламжийг шинэчлэх, шинээр барих төсөл, арга хэмжээг гадаад, дотоодын хөрөнгө оруулалтаар барьж, байнгын ашиглалтад оруулах төслийг үе шаттайгаар хэрэгжүүлэн ажилллаж байгаа аж. Энэ зорилтын хүрээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Улаанбаатар хотын Багахангай дүүрэгт алсын зайн удирдлагатай гүний 3 худаг, 2х500м3 багтаамжтай усан сан, 22.8 км цэвэр усны, 4.8 км бохир усны шугам, хоногт 3200 м3 бохир усыг цэвэрлэх хүч чадалтай орчин үеийн тоног төхөөрөмж, лабораториор тоноглогдсон цэвэрлэх байгууламж, бохир усны өргөлтийн насос станц, халаалтын зуух, цахилгаан хангамж, автоматжуулалтын ажлууд зэрэг бүтээн байгуулалтын томоохон цогц төслийг хэрэгжүүлж, байнгын ашиглалтад оруулжээ.
Уг цогц бүтээн байгуулалтын зураг төслийг Монгол инженерүүд боловсруулж, барилгын ажлыг гүйцэтгэхийн зэрэгцээ бохир усыг цэвэрлэх технологи үйл ажиллагааг нэг барилгад багтаан угсралтын ажлыг хийснээрээ онцлог юм.
Энэхүү төслийн үр дүнд нийслэлийн алслагдсан Багахангай дүүргийн 1, 2 дугаар хорооны хүн амыг баталгаат ундны усаар хангаж, хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулж, цэвэрлэн, тэдний ажиллаж, амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэхийн зэрэгцээ цэвэрлэх байгууламжаар цэвэрлэсэн усаа ногоон байгууламжийн усалгаа, зам талбайн цэвэрлэгээнд дахин ашиглах боломжийг бүрдүүлж чадсан чухал ач холбогдолтой төсөл болсон байна.
Энэ жил Багахангай дүүрэг байгуулагдсаны 30 жилийн ойн тохиож буй бөгөөд ойн хүрээнд ийнхүү тус дүүргийн цэвэрлэх байгууламж, ус хангамж, ариутгах татуургын инженерийн шугам сүлжээний хүрэлцээ хангамжийн асуудал бүрэн шийдэгдлээ.
Сэтгэгдэл ( 2 )
Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. 3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913