Түүхт ялалтын хөшөө цогцолборыг бүтээсэн архитектурчдыг шагнав

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 03

Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ой тохиож байгаатай холбогдуулж, үе үеийн бүтээн байгуулалтад оролцож, ур ухаанаа шингээсэн хөшөө дурсгалын цогцолборуудыг сүндэрлүүлсэн ахмад архитектурчдыг Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойн медалиар шагнаж урамшуулав.

Ахмад архитектурч Н.Уртнасан, Д.Өлзийхишиг, Я.Шархүү, Ч.Дагшигдорж, Г.Цэрэндорж, И.Гончигбат нарын ахмад архитектурчид шагнуулсан бөгөөд Халхын голын байлдааны ялалтын түүхэн дурсгалт хөшөө, цогцолбор бүтээхэд гар бие оролцож явсан тухай тэдний бүтээн бүтээн байгуулалтаас дурдвал:

Монголын Архитектурын холбооны гишүүн, гавьяат барилгачин Б.Чимэд нь 1954 онд Халх голын ялалтын 15 жилийн ойд зориулж “Ерэн баатрын хөшөө”, ахмад архитектурч Ч.Дагшигдорж нь Халх голын ялалтын 35 жилийн ойд зориулж 1964 онд “Зөвлөлтийн нисгэгчдийн дурсгалын хөшөө”, гавьяат барилгачин Я.Шархүү нь 1966 онд Халх гол дахь “Танкчдын хөшөө”, Д.Өлзийхишигт, А.Хишигт, Н.Уртнасан нар нь 1969 онд Зайсан толгойн оройд “Зөвлөлтийн дайчдын дурсгалын цогцолбор”, ахмад архитектурч Н.Уртнасан нь Халх голын ялалтын 40 жилийн ойд зориулж ЗХУ-ын Маршал Г.К.Жуковын хөшөө, ахмад архитектурч И.Гончигбат нь “Найрамдалт цэцэрлэгт хүрээлэн”, ахмад архитектурч Г.Цэрэндорж нь 1984 онд Халх голын ялалтын 45 жилийн ойд зориулж Дорнод аймгийн Сүмбэр суманд Дайчин алдрын музей, 1984 онд Ялалтын дурсгалын  “Дайчдын хөшөө”, 1989 онд Чойбалсан хотод “Монгол дайчдын хөшөө” зэрэг олон бүтээн байгуулалтыг хийж явсан гавьяатай.

 

 

Улаанбаатар хот. Баянзүрх дүүрэг. ЗХУ-ын Маршал Г.К.Жуковын хөшөө

 

Дорнод аймаг. Сүмбэр сум. Ялалтын музей

 

Улаанбаатар хот. Зайсан толгой. Зөвлөлтийн дайчдын дурсгалд зориулсан хөшөө

 

Дорнод аймаг. Баянцагааны нуруунд  "Ерэн баатрын хөшөө"

 

Дорнод аймаг, Халх гол сум, Хамар даваа "Ялалтын хөшөө"

 

Хэнтий аймаг, Чингис хот. Танкчдын хөшөө

 

Дорнод аймаг, Чойбалсан хот "Монгол дайчдын хөшөө"

 

Дорнод аймаг. Чойбалсан хот Зөвлөлтийн дайчин нисгэгчдийн дурсгалд зориулсан хөшөө

 

Булган аймгийн төв МУ-ын Баатар С.Лхагвадоржийн хөшөө

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(59.153.115.79) 2025 оны 03 сарын 13

Хөшөө дурсгалуудыг нь харъя. Ингээд тоочоод явахаар хэн ч мэдэхгүй ш дээ.

1  |  0
Close menu