Гурав дахь удаагийн “Монгол-Хятадын Экспо” арга хэмжээ нь хоёр улсын хоорондын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглалд талууд хамтарсан үзэсгэлэн яармаг зохион байгуулахаар заасны дагуу, “Бүс ба зам” санаачилгын хүрээнд “Хятад-Монгол-Оросын Эдийн засгийн коридорыг бүтээн байгуулж Зүүн хойд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааг урагшлуулъя” уриатайгаар зохион байгуулагдсан.
Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан хоёр тал энэ удаагийн Экспо-д чухал ач холбогдол өгч ажиллав.
Гурав дахь удаагийн “Монгол-Хятадын Эскпо” арга хэмжээ 2019 оны 09 сарын 6-10-ны өдрүүдэд ӨМӨЗО-ны нийслэл Хөх Хот, мөн Улаанцав, Тунглио хотуудад зохион байгуулагдсан бөгөөд Шинжлэх ухаан, технологийн салбарын үзэсгэлэн, яармаг Улаанцав хотод зохион байгуулагдлаа.
Энэ удаагийн Экспо нь үзэсгэлэн яармаг, соёлын солилцоо, хурал форум, хөрөнгө оруулалтын чуулга уулзалт гэсэн үндсэн 4 хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдсан.
Монголын талаас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Гадаад харилцааны яам, Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын яам, Эрүүл мэндийн яам, Зам тээврийн яам, Хөдөлмөр нийгэм хамгааллын яам, Байгаль орчин аялал жуулчлалын яам, Хууль зүй дотоод хэргийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Үндэсний хөгжлийн газар, Нийслэлийн соёл урлагийн газар, Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Иргэний нисэхийн ерөнхий газар, Стандарт хэмжил зүйн газар, Шинжлэх ухаан технологийн сан, УБТЗ ХНН, МИАТ ХК, МҮХАҮТ, МҮДХ, Мишээл Экспо ХХК зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулсан.
Шинжлэх ухаан, технологийн салбарыг төлөөлж энэ удаа 9 байгууллагын 8 судлаачид их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын мэдлэг, оюун шингэсэн 80 гаруй нэр төрлийн инновацийн бүтээгдэхүүнийг танилцуулж, үзэсгэлэнд оролцлоо.
АШУҮИСургууль - Б.Цэрэнцоо
ШУТИСургууль-Н.Бадрах
ХААИСургууль- Б.Хулан
МАЛ ЭМНЭЛГИЙН ХҮРЭЭЛЭН- Г.Соёлмаа
ЕРӨНХИЙ БОЛОН СОРИЛЫН БИОЛОГИЙН ХҮРЭЭЛЭН-М.Мэнд-Амар
ХИМИ, ХИМИЙН ТЕХНОЛОГИЙН ХҮРЭЭЛЭН-Н.Индра
ТЕХНОЛОГИЙН ИНКУБАТОР- Н.Индра
ШУА ГАЗАРЗҮЙ ГЕОЭКОЛОГИЙН ХҮРЭЭЛЭН М.Уртнасан
МОНОС ГРУПП /ЭМ СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭН/ Г.Ганчимэг
Эх сурвалж: ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН САН
Сэтгэгдэл ( 0 )