Хууль бус загасчлалын Номхон далайд үзүүлж буй хохирлыг тогтоожээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 18

Номхон далайд хууль бусаар загас агнасны нийт хохирлын хэмжээ 142 сая ам.доллароос давсан талаар The Pew Charitable Trusts буяны байгууллагын тайланд дурджээ. Шинжээчдийн үзэж буйгаар үүний гол шалтгаан нь хөлөг онгоцнуудад тавьж буй хяналтын систем сул байгаатай холбоотой гэнэ. 

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын мэдээлснээр, туна буюу алтан жад загас, сагамхай, халбинь, илд зэрэг томоохон загасны тоо толгойн 90 хувийг хэт их хэмжээгээр агнасны уршгаар дахин хэзээ ч нөхөн сэргээгдэх боломжгүй болжээ.

Олон улсын шинжээчдийн үзэж буйгаар, хөлөг онгоц таних тэмдэг бүхий автомат хэрэгслүүдээ унтрааж, хяналтгүйгээр загас агнадаг бөгөөд агнасан загасны хэмжээгээ худал мэдүүлдэг байна. Номхон далайн аль хэсэгт хууль бусаар загас агнадгийг судлаачид мөн тогтоожээ. Улс орнуудын мэдээлэл, бодит нөхцөл байдал хоёр хоорондоо маш зөрүүтэй буйг илтгэл харуулж байгаа бөгөөд засгийн газрууд улс төрийн зориг гаргаж, тайлан, хяналт, мэдээлэл солилцооны үр дүнтэй аргачлалыг нэвтрүүлэх шаардлагатай гэдгийг илтгэлд онцолсон байна. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top