АНУ-ын Калифорнийн их сургуулийн эрдэмтэд Берингийн тэнгисийн ёроолд сүүлийн 1.2 сая жилд хуримтлагдсан тунамал чулуулгийг шинжилсний үндсэн дээр уур амьсгалын дулаарал болон “үхлийн бүс”-ийн үүсэл нь Номхон далайн хойд хэсэгт хүчилтөрөгчийн агууламж буурсантай холбоотой болохыг тогтоожээ.
Шинжлэх ухаан “Science Advances” сэтгүүлд бичсэнээр, судлаачид уур амьсгалын өөрчлөлт хүчилтөрөгчгүй “үхлийн бүс” бий болоход хэрхэн нөлөөлж, далай тэнгисийн амьтдын хоол тэжээлийн эх үүсвэрийн устгаж буйг судалсан байна.
Судлаач Карл Кнудсоны хэлснээр, цаг хугацааны явцад тунамал чулуулаг далайн ёроолд хуримтлагдан, тунадаг байна. Тунамал чулуулагт амьдардаг организмууд бүтцийг нь сүйтгэдэг бол хүчилтөрөгчгүй бүс үүссэн газруудад эдгээрийн бүтэц хадгалагдан үлджээ. Учир нь эл бүсэд амьд организмууд бүгд үхсэн байсан гэж эрдэмтэд тодруулсан байна. Зөвхөн мөсөн гол хайлах үйл явцад ийм бүс үүсдэггүй байна. Бидний өдгөө амьдарч буй мөстлөг хоорондын үе дулаан байхад л хангалттай гэнэ.
Дараа дараагийн судалгаагаар эрдэмтэд Номхон далай дахь “үхлийн бүс”-ийн хил хязгаар, тархалтын хэмжээг тогтоохоор төлөвлөж байна.
Сэтгэгдэл ( 1 )
Reference e tavisan bol goyo medee bailaa