Road to Mohanik: "Морьтой ч болоосой"-гоос "Зөөлөн мишээл" хүртэл

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 18

"Нүцгэн тэнгэрийг үүлс нь гоён байгаа... Нүдийг минь бүрхээд мөн чиг сайхан байгаа..."

"Моханик" хамтлагийн гитарчин, дуучин Ц.Даваажаргалын дууныхаа үгийг бичиж, амилуулсан "Зөлөөн мишээл"-ээс  "Амарбаясгалант" хийдийн догшин хийгээд амар амгалан байдал нэвт мэдрэгддэг билээ. Ёстой л зүлгэн дээр гэрээ бариад зүгээр л аж төрөн суудаг хүмүүс тэр нутагт бий. Эргэн тойрон хараад хараад ханашгүй үзэсгэлэнт хөндийд "Амарбаясгалант" хийд оршдог. 

Аялалд явахдаа "Моханик"-ийг сонсдог гэж олон хүнээс сонсож байлаа. Би ч ялгаагүй. "Амарбаясгалант"-д очихдоо "Зөөлөн мишээл"-ийг л сонсохгүй бол ямар нэгэн зүйл дутуу юм шиг мэдрэмж төрж байсан сан. 

 

"Моханик" бол Монголын орчин үеийн амьд хөгжмийн ертөнцөд өөрсдийн өнгө төрхийг хэдийнэ бүрэлдүүлэн бий болгосон хамтлаг. Тэдний 2014 онд гаргасан “Моханик Амарбаясгалант-д” цомог үүний баталгаа гэж хэлж болно. 
 

Тэгвэл өдгөө бидний сонсох дуртай хамтлаг 15 жилийн ойтойгоо золгож байна. Ойн бэлэг болгож “Моханик Амарбаясгалант-д” цомгоо бүрэн эхээр нь тоглохоор болжээ. Тэдний тоглолт "Road to Mohanik" нэртэй. 
 


 

"Ахиад хэзээ ч баригдахгүй зүйлийг... Алдсан хойноо хөөгөө юу... Алдсанаа мэдээд цочоо юу..." 

Харсан, үзсэн, мэдэрсэн бүхнээ урлагийн бүтээл болгосон тэдний дуу бүрээс үнэн, амьд цуурайтдаг мэт. 

“Road to Mohanik” тоглолт есдүгээр сарын 20-нд Дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа болно. Тоглолт болоход хоёр хоног үлдлээ. Та "Моханик"-ийн ертөнцөөр аялахад бэлэн үү? 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top