Либери улсад 27 хүүхэд галд амиа алджээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 20

Либери улсын нийслэл Монрови хотоос гадна байрладаг шашны сургуульд гар гарсны улмаас 27 хүн амиа алджээ. Эмгэнэлт хэрэгтэй холбогдуулан тус улсад үндэсний гашуудлын өдрийг зарлаад байна.

Мягмар гарагт Либерийн цагаар 23.00 орчим Пэйнсвилл хотын лалын сургуулийн дотуур байранд гал гарсан байна. Ослын шатгүй, цонхнууд нь аюулгүй байдлын үүднээс төмөр тортой байрны гол хаалганы орчим гал гарсан учир хүүхдүүд байшингаас гарах боломжгүй байжээ.

Байранд байсан хоёр багш амиа алдсан байна. Либерийн Ерөнхийлөгч Жорж Вэа Либери амиа алдсан хүүхдүүд, багш нарын эцэг эх, гэр бүлд эмгэнэл илэрхийлсэн байна.

Галд амиа алдагсдыг лалын шашин ёсоор 24 цагийн дотор буюу өнгөрсөн лхагва гарагт оршуулжээ.  

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top