"Зиндаа" сэтгүүлийн 2018 оны №11, 12/511, 512 дугаараас онцолж байна.
...Улам, улам өнгө нэмсээр...
Энэ бол миний Улаанбаатар!...
“Сайн байна уу, сайн байна уу” гэсээр эхэлдэг энэхүү дууг мэдэхгүй хүн цөөн. 379 жилийн түүхтэй нийслэл хот Улаанбаатарын өнгө төрх үнэхээр л энэ дуунд гардаг шиг өдрөөс өдөрт өөрчлөгдөж, жилээс жилд тэнгэр баганадсан өндөр барилгуудаар “чимэглэгдэж”, Төв Азийн зүрхэн тушаа орших Монгол Улс цэцэглэн хөгжиж байна.
Ардын хувьсгал ялж, Нийслэл хүрээ байгуулагдаж байсан тэр үед 100 гаруйхан жилийн дараа хот маань ингэж хөгжинө гэж санаж, төсөөлж байсан хүн ховор биз. Өнөөдөр 3 сая гаруй хүнтэй, өргөн уудам газар нутаг, онгон зэрлэг байгаль хангай, нэн ховор ан амьтадтай Монгол Улсыг зорин ирэх гадаадын захын нэг жуулчин, Улаанбаатар хотыг хараад гайхан биширч байна. Нүүдэлчин ахуйгаасаа холдоогүй, дугуй гэртээ амьдарч, үхэр тэргээрээ нүүдэллэн амьдарч буй монголыг үзэхээр ирсэн жуулчид дэлхийн өндөр хөгжилтэй улс оронд байх байшин барилгыг монголд буйг хараад уулга алддаг тухай олон хөтөч нөхдийн амнаас сонсож байв. Ийнхүү Монгол Улс дэлхийн жуулчдын анхаарлыг татаж, аялал жуулчлалын гол бүс болоход юу хамгийн их нөлөөлсөн бэ. Мэдээж нэн тэргүүнд өвөрмөц сонин ахуй амьдрал байх хэдий ч монгол хүний ур ухаанаар бүтсэн бүтээн байгуулалтын ажлыг энд дурдахгүй өнгөрч боломгүй. Ингэхийн учир юу хэмээвээс Улаанбаатар хотын төв цэгт байрлах “Энканто тауэр”-ын өндөр үүдийг давж, их бүтээн байгуулалтын тухай энд өгүүлэхийг зорьсон билээ.
Нийслэлийн “А” зэрэглэлийн бүс, “Их Монгол Улс”-ын гудамжинд орших “Энканто таур”-ын бүтээн байгуулалт хэдийнэ дуусч, оршин суугчдаа хүлээн авахад бэлэн болоод байна. Нийслэлийн төв цэг Сүхбаатарын талбайгаас зүүн урагш 2 км-ийн зайд, Ханбогд уулаа тольдон орших Энканто тауэрын хувьд 42 айлын тансаг зэрэглэлийн орон сууц юм.
Сүүлийн үед орон сууцны талаарх хүмүүсийн бодол өөрчлөгдөж байна. Нэгэн үе хүмүүс орон сууцыг “Толгой хоргодож л байвал бол оо” хэмээн үздэг байсан бол өдгөө тав тух, орчин нөхцөл, аюулгүй байдал, насжилт гэх мэт маш олон зүйлийг асууж лавлаж, үнэлж дүгнэж байж сонголтоо хийдэг болжээ. Олон нийтийн энэхүү хэрэгцээ шаардлагыг “Энканто тауэр”-т бүрэн хангаж өгсөн байна. Тухайлбал, угтах хэсгийн тухай ...
Энканто тауэрт орж ирсэн хэн бүрийг угтан байх энэхүү үүдний хэсэгт 24 цагийн турш танд үйлчлэх ресейпшин байх бөгөөд түүгээр ч зогсохгүй “Banquet room”-тэй. Энд зөвхөн оршин суугчид хүүхдийнхээ төрсөн өдөр, ажлын уулзалт, хурал гэх мэт зүйлсээ зохион байгуулах юм. Энэхүү өрөөг хараад хэсэг бүлэг найзуудаа дуудаад кофе уусан шигээ Ханбогд уулаа харж тайвширч болох аятай газар байна даа гэх бодол төрснийг нуух юун...
Тийнхүү цааш зургаан давхарыг онцлон өгүүлье. Учир нь хүүхдийн аюулгүй байдалд онцгой анхаарах шаардлагатай болсон өнөө үед оршин суугчиддаа чиглэсэн тав тухыг энэхүү давхартаа шийдэж өгчээ. Тодруулбал, энэхүү зургаадугаар давхарт тав тухтай цэвэр цэмцгэр ногоон байгууламжийг бүрдүүлээд зогсохгүй, иж бүрэн тохижуулсан тоглоомын талбай, тоглоомын өрөө, оршин суугчдын чөлөөт цагт зориулсан амралтын танхим, гэр бүлээрээ амрах нөхцлийг бүрдүүлсэн иж бүрэн тоноглол бүхий шорлог хийх террасыг гаргаж өгсөн байна. Мэдээж аюулгүй байдлыг энэ давхарт дээд зэргээр хангасан гэдгийг энд онцлон дурдах хэрэгтэй. Хамгийн гол нь энд зөвхөн оршин суугчид, тэдний хүүхдүүд ая тухыг мэдрэх боломжийг олгож буй нь гайхалтай санагдлаа. Автомашины утаа униаргүй, агаарын сайхныг мэдрэнгээ хүүхдээ салхилуулж, найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ халуун дулаан уур амьсгал бүрдүүлнэ гэдэг сайхан боломж биш гэж үү. Ажил ихтэй, компьютерээс салдаггүй эцэг эхчүүд ч үнэгүй интернэт ашиглан ажлаа амжуулахын зэрэгцээ хүүхдүүдээ сэтгэл амар тоглуулж, салхилуулах боломжтой аж. Ийм боломжийг бүрдүүлсэн анхны орон сууц гэдгийг ч онцлох хэрэгтэй болов уу.
Тауэрын долоон давхараас дээш л оршин суугчид амьдрах бөгөөд 1-5 давхаруудад орчин үеийн завгүй амьдралын хэмнэлийг тань хөнгөвчлөх үйлчлүүлэгчдийн тав тухыг дээд зэргээр хангасан худалдаа үйлчилгээний байгууллагууд, ресторан, кино театр, энтертаймент төв байрлах юм. Үүгээр ч тогтохгүй тауэрт суурилуулсан дөрвөн цахилгаан шатны хоёроор нь зөвхөн оршин суугчид зорчих бол нөгөө хоёроор нь үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлж буй иргэд зорчих аж. Нэг ёсондоо оршин суугч, үйлчлүүлэгч хоёр холилдож зорчихгүй байхаар төлөвлөсөн гэсэн үг юм.
Одоо хамгийн чухал хэсэг болох оршин суух байрнуудын талаар өгүүлье. Байрнуудын хувьд бүгд өөр өөр хэв загвартай бөгөөд дахин давтагдашгүй интерьер дизайнтай гэдгээрээ онцлог. Түүгээр ч зогсохгүй байрнууд дэлхийд алдартай брэндийн тавилгаар тохижуулагдсан. Оршин суугчдын эрүүл мэнд, ая тухд төгс нийцэхүйц аж. Тухайлбал, Дэлхийн номер нэг бүтээгдэхүүн болох АНУ-д үйлдвэрлэгдсэн “Control-4” ухаалаг системийг монголдоо анх удаа цогцоор нь тус тауэрт байрлуулсан байна. Ингэснээр тус байрны оршин суугч ганцхан “ухаалаг” товчлуур дараад л дуу дүрс, агааржуулагч, гэрэл, хамгаалалтын систем, хаалга, хөшиг, спикер, зурагт халаалт зэргээ удирдах боломжтой болжээ.
Гэр бүлийн халуун дулаан амьсгал бий болдог гал тогооны өрөөнд Италийн “Atlas concorde” брэндийн плита суурилуулж, БНСУ-ын Самсунг брэндийн плитка, шарах шүүгээ, хөргөгч, хиншүү сорогч, аяга таваг угаагч, дулаан баригч зэргийг байршуулж, иж бүрнээр тоноглосон байна. Энэхүү гал тогооны хэсэг нь зочны өрөөтэй залгаа байрласан бөгөөд тав тухтай байдал мэдрэгдэх аж.
Айлчин гийчдийн тухлан саатах зочны өрөөний хувьд шалнаасаа тааз хүртлээ шилэн фасадтай бөгөөд бусад орон сууцтай харьцуулахад илүү өндөр таазтай байхаар төлөвлөсөн нь өрөөг илүү зайтай, саруул болгож өгсөн байв. Тус байрнуудын ханы өндөр 4,0 метр учраас байгалийн гэрэл чөлөөтэй нэвтэрч буй нь тансаг орчин, тав тухын дээдийг сэтгэл ханатал мэдрүүлэхүйц болж чаджаа.
Зочны өрөөнөөс шилэн хаалтаар тусгаарлагдсан иж бүрэн тавилгатай ажлын өрөөний хувьд орчин цагийн завгүй эрхмүүдэд зориулсан таатай орчин болж чадсан нь харагдлаа. Их хотын түгжрэлд орж алт мэт цагаа дэмий үрэлгүй гэрээсээ ч ажлаа амжуулах боломжийг бүрдүүлсэн нь нэн тааламжтай аж. Хамгийн сүүлийн үеийн судалгаанаас иш татахад нийслэлийн хөдөлгөөнд оролцож буй нэг автомашин өдөрт дунджаар 50 орчим минутыг түгжрэлд зогсож өнгөрөөдөг байна. Энэхүү хий дэмий цаг үрэлтийг хэмнэх ухаалаг шийдэл гаргаж өгсөн нь энэхүү тауэрийн хувьд бас нэгэн оновчтой шийдэл болж чаджээ.
Өдөр бүрийн их ажлын дараа гэр бүлийн гишүүдийн амар амгаланг мэдрэх газар унтлагын өрөө байдаг. Тэгвэл тус тауэрт мастер унтлагын өрөөг шийдэж өгсөн бөгөөд бүх зүйл нь оршин суугчдын тав тухтай нөхцөл байдлыг хангахад зориулагдсан байна. Тухайлбал, “CONTROL 4” брэндийн ухаалаг удирдлагаар орон дээрээ тухалсан шигээ хөшигөө удирдаж, агааржуулагчаа ажиллуулж, шалаа халааж, хөгжмөө асааж ая тухыг мэдрэх боломжтой. Мэдээж энэ өрөөнд Испани, Итали, Шведийн нэр хүндтэй брэндийн бүтээгдэхүүнээр төгс шийдсэн ариун цэврийн өрөөг ч шийдэж өгчээ.
Эдгээрээс гадна хувцасны өрөө ариун цэврийн люкс өрөөнүүдийг ч марталгүй шийдэж, өнцөг булан бүрийг нь оршин суугчдын сэтгэлд нийцэхүйцээр тохижуулсан байна.
О.РОЛОМЖАВ: ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ГОЛ ҮНДСЭН ЧАНАР НЬ ҮНЭ ЦЭНЭЭ АЛДАХГҮЙ БАЙХАД ОРШДОГ
“Хүний амьдралын хэрэгцээг бүхий л талаараа хангах, эрхэмсэг амьдралын хэв маягийг цогцлоож, дэлхийн стандартад нийцсэн үлгэр жишээ бүтээн байгуулалтыг бий болгох” зорилго бүхий “Энканто таун” төслийн үргэлжлэл болон хэрэгжиж буй тус төслийг хэрэгжүүлэгч “Камдер” ХХК-ийн борлуулалтын менежер О.Роломжавтай цөөн хором ярилцлаа.
-Өөдлөх айл үүднээсээ гэдэг. Яахын аргагүй гял цал таатай мэдрэмжийг төрүүлж байна шүү?
-Тийм шүү. Орчин үеийн орон сууц оршин суугчдынхаа тав тухтай байдлыг нэгдүгээрт тавьдаг болсоны жишгээр манайх оршин суугч, зочдыг угтах “Lobby” хэсгийг байгуулсан. Энд 24 цагийн харуул хамгаалалт ажиллах бөгөөд ирсэн зочдын тав тухтай байх орчныг бүрдүүлж, бүрэн тохижуулсан байгаа. Бид ер нь тансаг гэх мэдрэмжийг үүднээсээ л эхлүүлэн мэдрүүлэхийг зорьсон.
-Өмнөх бүтээн байгуулалт аль хэдийнэ олны анхаарлыг татаж, шилдэг бүтээн байгуулалт гэх тодотголыг авчихсан. Харин одоо энэхүү шинэ тауэр ямар онцлог давуу талтай бол гэх хүлээлт иргэдийн дунд байна?
-Манай “Энканто таун” төслийн хувьд чанар чансаатай бүтээн байгуулалт гэх тодотгол, олны таашаалыг хүртээд багагүй хугацааг үдээд байна. Харин “Энканто тауэр” төслийн маань хувьд илүү тансаг зэрэглэлийн гэдгээрээ онцлогтойгоос гадна их хотын хэмнэл, хэв маягийг харуулсан интерьерийн шийдэлтэй, тааз өндөр, орчин үеийн ухаалаг системээр тоноглогдсон, бүрэн автоматжуулсан орон сууц гэдгээрээ давуу талтай.
-Аливаа барилга тансаг чамин байхын сацуу оршин суугчдад тав тухтай, хамгийн гол нь аюулгүй байх ёстой. Үүнийг хэрхэн хангав?
-Таны хэлснээр тансаг чамин байхаас гадна эрүүл аюулгүй тав тухтай орчныг бүрдүүлж өгөх нь маш чухал асуудал. Тиймээс бид хөрсний бохирдолгүй бүсэд бүтээн байгуулалтаа хийсэн. Ингэхдээ хөрсний шинжилгээ, гүний усны шинжилгээ хийж барьсан учраас манай оршин суугчид хэрэглэж байгаа усандаа санаа зовох хэрэггүй гэсэн үг.
Үүнээс гадна энэхүү төслийн маань үндсэн хийц бүрэн цутгамал. Газар хөдлөлтийн 7-8 баллд тэсвэртэй. Мөн ганжуулсан, нарны хэт ягаан туяанаас хамгаалсан түрхлэгтэй, гурван давхар шилэн фасадтай. Энэ нь дуу чимээ нэвтрүүлэхгүй, дулаан алдахгүй гэдгээрээ оршин суугчдын тав тухыг бүрэн хангаж өгч байгаа.
-Тауэрын өрөө бүр өөр өөр хэв маягтай гэж байсан. Энэ талаараа яриач... Хэдээс хэдэн өрөө орон сууцууд байна вэ?
-“Encanto Tower” төслийн хувьд 1-5 давхартаа худалдаа үйлчилгээ, энтэртаймент хэсгээс бүрдэж байгаа бол зургаадугаар давхарт оршин суугчдын амрах танхим байрлаж байгаа. Харин 7-18 давхарт орон сууцууд байрлана.
Өрөөний сонголтын хувьд 82.73 мкв 3 өрөө, 106.36 мкв 4 өрөө, 109.74 мкв 3 өрөө, 133.5 мкв 4 өрөө, 152.84 мкв 4 өрөө, 191.27 мкв 6 өрөө, 234.9 мкв 7 өрөө гэсэн долоон өөр төрлийн зохион байгуулалттайгаар санал болгож байна. Тус өрөөнүүдийн хувьд иртерьер засал нь өөр өөрийн гэсэн онцлог, хэв маягтай зохион байгуулагдсан. Оршин суугчдын амьдралын тав тухыг бүрэн хангахуйц өндөр тааз, шалны халаалт, орчин үеийн шийдэлтэй тавилгуудыг байрлуулж өгсөн байгаа.
-Үнэ ханшны тухай ярилцвал. Ямар нэгэн хөнгөлөлт бий юу?
-Манайх бусад тансаг зэрэглэлийн орон сууцтай харьцуулахад харьцангуй үнийн уян хатан бодлогыг баримталж байгааг дуулгахад таатай байна. Мөн загварын байр сонирхох хүсэлтэй иргэд нэг өдрийн өмнө цаг авч ирэх ёстой. Захиалга өгөхдөө ямар хэмжээтэй, хэдэн өрөө байр сонирхож буйгаа хэлээд хэрэв тэр өрөө байгаа бол ирж сонирхох боломжийг нь бид олгож байгаа юм. Энэ нь аль аль талынхаа эрх ашиг, алтан цагийг хэмнэх давуу талтай.
Хэрэв тухайн иргэн ирээд манайд сонирхож буй өрөө нь байгаад, тэр нь таалагдсан тохиолдолд бид үнийн хувьд тодорхой хэмжээний хөнгөлөлтүүдийг олгож байгаа. Түүнчлэн бид захиалагч нартаа зориулан “Encanto Sport Complex”-д 3 жил үнэ төлбөргүй үйлчлүүлэх урамшууллыг олгож байна. Энэхүү урамшуулалд 2 том хүн, 2 хүүхэд хамрагдах юм.
-Орчин үед монгол төдийгүй дэлхий дахин орон сууцны барилгыг үйлдвэрлэл, үйлчилгээний газартай нь цогцоор нь шийдэж өгөх болсон. Танайд ч тэр шийдэл харагдаж байна. Хамгийн гол нь тэдгээрээс ялгарах онцлог юу байна вэ?
-Төсөл маань хамгийн давуу талтай байршилд байрлаж байгаа онцлогтой. Тиймээс бид дээр ярьсанчилан барилгынхаа 1-5 давхарт энтертаймэнт төв, кино театр, хүүхдийн тоглоомын төв, ресторан лаунж, брэнд дэлгүүрүүд, кофе шоп зэрэг оршин суугчдынхаа хэрэгцээг бүрэн хангахуйц худалдаа үйлчилгээг төвлөрүүлэхээр төлөвлөөд байна. Мөн их хотоо бүтнээр нь харах боломжтой ресторан лоунжийг барилгынхаа 19, 20 давхарт байгуулж байгаа. Энд манай оршин суугчид хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой. Түүгээр ч зогсохгүй монголын нэр хүндтэй “Орчлон”, “International school”, “Олонлог” зэрэг хувийн сургуулиудтай ойр байрлалтайгаас гадна Улсын болоод хувийн сургууль, цэцэрлэгүүдтэй хаяа дэрлэн оршиж байгаагаараа таны бяцхан үрсэд сурч боловсрох таатай орчинг бүрдүүлж өгч байгаа юм.
-Сүүлийн үед дээд зэрэглэлийн байрууд ресейпшинтэй болсон. Үүний ач холбогдол нь юу юм бэ?
-24 цагийн угтах үйлчилгээ бүхий орон сууцны давуу тал нь ирсэн зочдод таатай сэтгэгдэл төрүүлэхээс гадна тухайн хүнээс өөрт хэрэгтэй мэдээллээ түргэн шуурхай авч цаг заваа хэмнэх давуу талыг буй болгож байна.
-Хамтран ажилласан брэндүүдийнхээ тухай ярихгүй өнгөрч болохгүй байх?
-Манай төсөлд ашиглагдсан тоноглолууд нь барилгын салбарын тэргүүлэгч Италийн “Atlas Concorde” брэндийн чулуун хавтан, плита, Италийн “Manital” брэндийн хаалганы бариул, “AGB” брэндийн цоож, Францын “Legrand” брэндийн унтраалга, разетка, Испанийн “Becrisa” брэндийн шүршүүрийн подон, АНУ-ын “Control 4” ухаалаг систем, Италийн “General Fittings” брэндийн шалны халаалт, Германы “Schüco” брэндийн гурван давхар шилтэй цонх, Солонгос шилэн фасад, Солонгосын “Commax”, “Iljingate”, “Seowon”, “Samsung” брэндүүд, Шведийн “SSWW” брэндийн ванны өрөөний тоноглол зэрэг дурдвал олон орны дэлхийн шилдэг брэндүүдээр тоноглосон байгаагаараа онцлог юм даа.
-Халаалт, хаалга гэх мэт зүйлсээ ухаалгаар шийдэх боломж олгож байгаа юм байна. Ингэхэд шалнаасаа халдаг хэрэг үү?
-Тиймээ, “Encanto Tower”-таа бид Италийн “General Fittings” брэндийн шалны усан халаалтын системийг суурилуулсан. Энэхүү шалны халаалт нь тав тухтай дулаахан тааламжтай мэдрэмжийг төрүүлэхээс гадна орон зайн төлөвлөлтийн хувьд оновчтой болж өгдөгөөрөө давуу талтай. Мөн өрөө бүрт шалны халаалтын тохируулга байгаагаас гадна төвийн усан халаалттай учир цахилгаан халаагуураас бага зардал гарна гэх тооцоолол гарсан. Түүгээр ч зогсохгүй төвийн дулаан зогссон дулааны улиралд ариун цэврийн өрөөгөө давхар шалны цахилгаан халаагуураар халаах боломжтой.
Хаалганы хувьд Солонгосын “Iljingate” компанийн ухаалаг автомат хаалгыг суурилуулсан бөгөөд энэ нь галд тэсвэртэй, дуу чимээ нэвтрүүлэхгүй, дулаан алдалтгүй төмөр ган болон дубен модон хийцтэй хаалга гэдгээрээ онцлог. Энэ хаалганд гэр бүлийн гишүүн бүр өөр өөр код хийж онгойлгож болох бөгөөд хэн хэдэн цагт ирснийг эндээс харах боломжтой.
-Тооцоолол гэснээс оршин суугчдынхаа эрүүл мэндэд таатай байх талыг судалж үзсэн байх гэж бодож байна?
-Тиймээ, Оршин суугчдын эрүүл аюулгүй таатай тав тухтай орчин маш чухал. Манай төслийн хувьд оршин суугчдынхаа ундны усны эрүүл аюулгүй байдалд онцгой анхаарч Солонгосын “Seowon” брэндийн зэвэрдэггүй, никель хоолойг ашигласан нь таны гэр бүлийн эрүүл аюулгүй байдалд бүрэн нийцэх сонголт болж чадсан гэдгийг дуулгахад таатай байна. Мөн барилгынхаа зургаадугаар давхарт байх танхимд ном сонин сэтгүүл, зурагт, хүүхдийн тоглоомын өрөө, ариун цэврийн өрөөг шийдэж өгсөн. Мөн давхар бүртээ тамхины өрөөтэй.
-Манайд тулгардаг асуудал гараж. Зай талбайгаасаа шалтгаалаад хотын төвийн байрнууд машины зогсоол багатай байдаг шүү дээ. Харин танай хувьд...?
-Манай “Encanto Tower”-ын хувьд айл бүрт 2-3 авто машины дулаан зогсоол төлөвлөсөн байгаа. Үүнээс гадна зогсоолынхоо хажууд болон тусад нь өвөл зуны дугуй, илүү тавилга, гацуур мод гээд айл бүрт эд хөрөнгөө хадгалах агуулахуудыг төлөвлөсөн нь айл өрх бүрийн хэргэцээнд бүрэн нийцэх таатай боломжийг бүрдүүлсэн хэрэг. Мөн орчин үеийн гэр бүлүүдийн байнгын хэрэглээ болсон унадаг дугуйн нийтийн шийдэж өгсөн.
-Шилэн фасадтай байр сонирхогчдын хамгийн их сонирхдог асуулт насжилтын хэмжээ, газар хөдлөлтөд хэр тэсвэртэй эсэх талаар байдаг гэсэн. Үүнийг мөн танаас асууя?
-Энэ бас маш чухал үзүүлэлт. Тиймээс манай компани тансаг зэрэглэлийн орон сууцанд хийгддэг нарны хэт ягаан туяаг бууруулдаг “Low-e” түрхлэгтэй гурван давхар ганжуулсан шилтэй, дуу чимээ нэвтрүүлэхгүй, дулаан алдалтгүй шилэн фасадыг сонгосон. Үүнээс гадна манай компани айл бүрт нарны хэт ягаан гэрлийг 3 хувь хаах чадвартай хөшгийг суурилуулж өгсөн байгаа. Тиймээс оршин суугчид маань тав тухтай байхаас гадна айл бүрийн цонхоор өөр өөр өнгийн хөшиг харагдахгүйгээр барилга маань гаднаасаа маш цэвэрхэн цэгцтэй харагдах юм. Энэ бас л нэг ялгарах онцлог юм даа.
-Сүүлийн асуултыг тавья. Ер нь иргэд яагаад “Энканто тауэр”-ыг сонгох ёстой юм бэ?
-Орон сууц худалдаж авахаар сонирхож байгаа хүмүүс ихэвчлэн гурван зүйлийг маш ихээр чухалчилдаг. Нэгдүгээрт ЧАНАР. “Encanto Tower”- ын гол нэрийн хуудас бол чанар. Та чанартай орон сууц худалдаж авснаар өөртөө болон гэр бүлийнхээ ирээдүйд хэзээ ч үнэ цэнээ алдахгүй үнэтэй хувь нэмэр оруулж байгаа гэсэн үг. Ер нь үл хөдлөх хөрөнгийн гол үндсэн чанар нь үнэ цэнээ алдахгүй байхад оршдог. Хоёрдугаарт, БАЙРШИЛ. “Encanto Tower” маань байршлын хувьд төгс гэж хэлж болохуйц орон сууц. Учир нь та хотоос гарахаар бол Маршлын гүүрээр даван хоёр тийшээ ямар нэгэн түгжрэлд оролгүй зорчих боломжтойгоос гадна хотын төв рүү орохын тулд ердөө 1,5 км замыг туулах юм.
Гуравдугаарт ДЭД БҮТЭЦ. Манай төсөл төвийн төвлөрсөн дэд бүтцэд холбогдсон. Төвийн төвлөрсөн дэд бүтцэд холбогдсон байр гэдэг маань үнэ цэнээ алдахгүй гэсэн үг. Төлбөр тооцооны хувьд ч энгийн тогтмол тарифаар бодогдох учраас санхүүд ч нэмэртэй.
Амьдралын утга учир гэж юу юм бэ. Хэрэв аз жаргалтай байх нь амьдралын утга учир юм бол яаж жаргалтай байх вэ гэдэг асуултын хариуг олох гэж хүн төрөлхтөн хэдэн зуун жил бодож бясалгаж ирсэн. Маш ойлгомжгүй, хэт нүсэр ойлголт юм шиг санагдах аз жаргал гэдэг зүйл яг үнэндээ маш энгийн. Заримдаа та бидний өдөр тутмын хэвшлээр ч бий болгож болох зүйл. Нэгэн тод жишээ нь бидний тав тухыг хангагч орон сууц. Өдгөө бид амьдрлынхаа аз жаргалыг, тав тухыг бүрдүүлэх гэж нүсэр их нүүдлийг хийх шаардлагагүй болсон. Зөвхөн хувцсаа л багла. Үлдсэн нь бүгд бэлэн. Энканто тауэр...
Сэтгүүлч О.Шинэтуяа
Сэтгэгдэл ( 0 )