Хонконгийн үл хөдлөх хөрөнгийн магнат “Henderson land Development” компанийн давуу эрхийн хувьцаа эзэмшигч Лий Шау Ки тэтгэвэртээ гарч байгаагаа албан ёсоор зарлажээ. Өнгөрсөн тавдугаар сарын 28-нд болсон компанийн ТУЗ-ийн шийдвэрээр түүний хүсэлтийг хүлээн авч, улмаар түүний хоёр хүү компанийг удирдах юм. Тэрээр зөвхөн үл хөдлөх хөрөнгийн бизнесээс гадна зочид буудал, ресторан, цахим үйлчилгээний хэд хэдэн компанийг давхар эзэмшдэг ажээ. Сүүлийн 12 жилийн турш Хонконгийн тэргүүн баян байсан түүнийг “Хонконгийн Баффет” хэмээн хүндэтгэдэг юм.
“Би залуу хойч үедээ зайгаа тавьж өгөх цаг нь болсон. Нас маань нэлээн дээр гарлаа. Одоо зөвхөн аз жаргалтай сайхан амьдрахыг хүсэж байна” гэж Лий Шау Ки ярьжээ.
Түүний нийт хөрөнгө 31.9 тэрбум ам.доллароор хэмжигддэг бөгөөд Английн хөлбөмбөгийн “Портсмут” клубийн хувьцааг эзэмшдэг юм. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд Хонконгийн засаг захиргаатай хамтран 1.2 тэрбум ам.долларыг сургалтын тэтгэлэгт хөтөлбөрт зарцуулсан гэх судалгаа бий.
Сэтгэгдэл ( 2 )
ямар их хөдөлмөрч, ямар энгийн ямар агуу гэгээрсэн хүн бэ гайхалтай. манай улсаа идэж хөрөнгөжсөн хулгайч тэрбумтнуудыг харахаар нүд хорсдог яагаад гэвэл тэд хөдөлмөрлөөгүй, татвар төлөгчдийн бий болгосон төсвийн мөнгө, гадны тусламж дэмжлэгийг бүгдийг цусалсан. Тэднээс энэ хүн шиг нийгэмдээ чиглэсэн ямар тус дэмжлэг хэн нь үзүүлэв нурж унах гэж байгаа музэй театрын төлөө хэн санаа тавив. Тэгээд өөрснөө нэг их хэдэн тэрбумын уран зураг цуглуулсан галерей байгуулсан гэх шиг яаж гайхуулж байнаа, бүгд үхэж далд ороосой. Үр удам нь яаж амьдрах бол.