Энэтхэгийн тэрбумтан Адар Пунавалла Лондонгийн хамгийн үнэтэй эдлэнг худалдан авсан тухай “Financial Times” мэдээлжээ.
Мейфер дүүрэгт байрладаг “Аberconwy house”-ыг 138 сая фунт стерлингээр худалдан авсан байна. 2.3 мянган кв м талбай бүхий хаусыг өнгөрсөн зууны 20-иод оны үед барьжээ.
“Вакцины ханхүү” хэмээн алдаршсан Пунавалла 2011 оноос хойш дэлхий дээрх вакцины хамгийн том үйлдвэрлэгч болох Энэтхэгийн цусны ийлдэсний хүрээлэнг удирдаж байгаа юм. Тус үйлдвэрт олон зуун сая тун “Oxford-AstraZeneca” вакциныг үйлдвэрлэж байв.
Сэтгэгдэл ( 0 )