АНУ-ын “Moderna”, Германы “BioNTech” эм үйлдвэрлэгч компаниудын тэргүүн нар “Forbes” сэтгүүлээс гаргасан эрүүл мэндийн салбарын тэрбумтнуудын жагсаалтад оржээ.
Энэ онд эрүүл мэндийн салбарт 50 тэрбумтан шинээр төржээ. Тэдний хөрөнгө хөрөнгө оруулагчид вакцин, эмчилгээний арга болон эмнэлгийн төрөл бүрийн багаж, төхөөрөмж боловсруулж буй компаниудад хөрөнгө оруулах үед үнэт цаасны зах зээл идэвхтэй өссөний үр дүнд нэмэгджээ.
Эл жагсаалтад коронавирусний эсрэг өндөр үр дүнтэй вакцин гаргаж авсан хоёр эрдэмтэн багтсан байна. Германы “BioNTech” компанийн ерөнхий захирал Угур Сахин болон “Moderna” компанийн тэргүүн Стефан Бансел нарын цэвэр актив өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн огцом нэмэгджээ. Угур Сахины хөрөнгө 4.2 тэрбум ам.доллар, Стефан Банселын хөрөнгө 4.1 тэрбум ам.доллароор үнэлэгджээ. Түүнчлэн, тус жагсаалтад Хятад улсад вакцин үйлдвэрлэлээр тэргүүлэгч “Shenzhen Kangtai Biological Products” компанийн ТУЗ-ийн даргын хуучин эхнэр Юань Липин 4.1 тэрбум ам.долларын хөрөнгөтэй бичигдсэн бол эмнэлгийн төхөөрөмж үйлдвэрлэгч “Contec Medical Systems” компанийн тэргүүн Ху Күн 3.9 тэрбум ам.долларын хөрөнгөөр удаалжээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр, дэлхий дахинд нийт 76.8 сая гаруй хүн халдвар авч, 1.7 сая гаруй хүн эндээд байна.
Сэтгэгдэл ( 0 )