Туркийн зэвсэгт хүчин 277 “алан хядагч”-ийг устгажээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 11


Туркийн зэвсэгт хүчин Сирийн хойд хэсэгт явуулж буй “Энх тайвны эх булаг” ажиллагааны үеэр нийт 277 “алан хядагч”-ийг устгалаа гэж Туркийн батлан хамгаалах яамнаас өнөөдөр /2019.11.11/ мэдээлжээ.

Энэ ажиллагааны үеэр Туркийн Зэвсэг хүчний нэг цэрэг амь үрэгджээ. Хуурай замын цэрэг Ахмет Топчу гэгч Курдистаны хөдөлмөрийн намын алан хядагчидтай тулах үед амиа алдсан гэж мэдээлэв. Курдистаны хөдөлмөрийн намыг Турк улсад алан хядагчдын бүлэглэл хэмээн албан ёсоор үздэг.

Энэ сарын 9-ний өдөр “Энх тайвны эх булаг” ажиллагаа Сирийн хойд хэсэгт эхэлснээс хойш Туркийн Зэвсэгт хүчний амсаж буй анхны хохирол юм. Туркийн батлан хамгаалах яамнаас мэдээлснээр, өнгөрсөн шөнө Сирийн курдуудын бүлэглэлийн байрлал, объектууд руу агаараас болон газраас цохилт хийжээ.

Пүрэв гарагт /2019.11.10/ Ливаны Al Mayadeen телевиз Ардчилсан Сирийн хүчний бүлэглэлүүдтэй хийсэн мөргөлдөөний үеэр Туркийн 14 цэргийн алба хаагч амиа алдсан тухай курдын эх сурвалж мэдээлснийг дамжуулжээ. Ардчилсан Сирийн хүчний мэдээллээр, Мелл Абяд хот орчим Туркийн дөрвөн танкийг устгасан бөгөөд энэ үеэр Туркийн таван цэрэг амь үрэгдсэн гэнэ. Энэхүү хохирлын талаарх мэдээллийг Анкарагийн зүгээс батлаагүй байна.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Baagii(202.126.88.48) 2019 оны 10 сарын 14

Өнөөдөр 550 хүн үхсэн гэсэн. Энэ дайнд сирийн арми магадгүй иран ч оролцож магадгүй. Орос америк төвийг сахьж магадгүй. Дотроо эв нэгдэлгүй бол бусад орон ашиг сонирхолоо тогтоож газар нутаг ашигт малтмалаас хүртэх гэж цэргээ оруулдаг бололтой.

0  |  0
Зочин(66.181.161.114) 2019 оны 10 сарын 14

Хохиролоо нуух нь тодорхойшдээ. Улсынхаа нэр төрийг бодож байгаа биз .

0  |  0
Top