ЗИНДАА 2019.10.16 | Өнөөдрийн онцлох ТАВАН СЭДЭВ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 10 сарын 16

#1 ХЯТАДЫН ШИНЭ ОРДУУД ХИЙН ХООЛОЙГ МОНГОЛООС ХОЛДУУЛЖ МЭДНЭ

Улс төр, геополитикт суурилсан тохироо заавал эдийн засгийн үр ашигтай байх шаардлагагүй гэх ойлголт уг нь бий. Гэхдээ  дэлхийн улс орнуудын  өрсөлдөөн хийгээд тохиролцооны суурийг харахад хязгаарлагдмал нөөц баялгийн эдийн засгийн  эргэлтэд хэн нь илүү  хяналт тавих вэ гэдэгт л тухайлан анхаарч, бодлогоо зурах нь давамгайлж байна. Энэ нь Монгол Улсад олон талаар хамааралтайг батлах жишээ олон. Тухайлбал, ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий дамжуулах хоолойг Монголын нутгаар дамжуулах эсэх асуудал хориод жил яригдсан ч хуучраагүй сэдэв хэвээр байгааг энд тодотгож болно. Хорин жил гэдэг бага хугацаа биш.  Хоёр гүрний эрэлт, нийлүүлэлтийг холбох хийн хоолойн асуудал өнгөрсөн жилүүдэд төр засгийн түвшинд олонтаа яригдаж, нэг нь гараанаас гарч барианд ороход ойртоод буй. Харин манай нутгаар дамжуулж магадгүй байгаа “Сибирийн хүч-2” хийн хоолойн хувьд улс төрийн тохирооноос гадна эдийн засгийн илүү үр ашиг хэнд нь илүү наалдах вэ гэдэг асуудал өнөөдрийн байдлаар эцэслэгдээгүй байна. Олон жилийн дундардаггүй сэдэв болох хийн хоолойн асуудлыг өнөөдөр ярьж буй нь цаг үеэ олсон хэрэг гэж элчин сайд асан Л.Хангай хэлсэн байсан.  ОХУ байгалийн хийгээ Европын орнуудад хүргэхэд тээг саадтай  учраад багагүй хугацаа өнгөрч буйн сацуу БНХАУ-ын эрх баригчид эрчим хүчний эрүүл эх үүсвэрийн хэрэглээг улам бүр нэмэгдүүлэх бодлого барьж буй нь Монголын хувьд хийн хоолойн асуудлыг ахисан түвшинд гаргаж тавих, санаачилгатай байх суурь болж буйг хэлж байгаа юм л даа. Тэгвэл  энэ эдийн засгийн агуулгаар нь лавшруулж харвал ОХУ болоод Монгол Улсын төсөөлөл хөрсөн дээр буух хугацааг хойшлуулж мэдэхээр мэдээллүүд бас байгаа юм. Тухайлбал, БНХАУ-ын Газрын тосны корпорацын охин компани “ПетроЧайна Тарим” компани улсынхаа баруун хойд хэсэгт 115.3 тэрбум метр куб байгалийн хий болоод 21.66 сая тонн хийн конденсатын нөөц бүхий талбайгаас ирэх арваннэгдүгээр сараас эхлэн олборлолт хийх болсноо энэ сарын 3-ны өдөр мэдээлээд байна. Энд дурдагдаж буй нөөцийн хэмжээ ОХУ-ын Ковыкта болон Ямалын ордын нөөцтэй харьцуулахад хамаагүй бага  л даа. Гэхдээ Ковыкта ордоос жилдээ дунджаар  25 тэрбум метр куб байгалийн  хий олборлож “Сибирийн хүч” хоолойгоор дамжуулан БНХАУ-ын зах зээлд хүргэх байлаа гэж жишээлж тооцоход лав тав орчим жилийн хугацаанд энэ нийлүүлэлт хүлээлгийн өрөөнд шилжих эсвэл хийн хэмжээг бууруулах нөхцөл байдал үүсэж мэдэхээр байгаа юм.  “Сибирийн хүч -1” дамжуулах хоолойн тухайд БНХАУ-ын зүүн хойд хэсгийн бүс нутагт  хүрч цаашлаад Солонгос, Японы зах зээлд хүрэх зураглалтай. Энэ хоолой ирэх арванхоёрдугаар сард хий дамжуулж эхлэх хүлээлттэй байгаа.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ
 


#2 ФАТФ: ПАКИСТАН, ИРАН БОЛОН БУСАД ОРНЫ ШИЙДВЭРИЙГ 18-НД ЗАРЛАНА

Монгол Улс Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах олон улсын байгууллага буюу ФАТФ-ын саарал жагсаалтад орлоо гэх мэдээллийг УИХ-ын гишүүн С.Эрдэнэ болоод бусад нэр бүхий хүмүүс хэвлэлийнхэнд өгөөд буй. Тэгвэл дөнгөж сая ФАТФ-ын ерөнхийлөгч Сянмин Лью энэ сарын 13-18-ны өдрүүдэд хэлэлцэн, шийдвэрлэсэн асуудлуудын нэгтгэсэн мэдээллийг баасан гарагт буюу 18-ны өдөр албан ёсоор мэдээлнэ гэж мэдэгдлээ.  Тус байгууллагын албан ёсны мэдээлэлд "Баасан гарагт Пакистан, Иран болон бусад орнуудын шийдвэрийг зарлана" гэжээ. Бусад гэдэгт Монгол Улс багтаж байгаа юм.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ
 


#3 ТАНИЛЦ: БОЛОВСРОЛЫН ЧАНАРЫН ҮНЭЛГЭЭГЭЭР ТЭРГҮҮЛСЭН ЕБС-ИУД

Ерөнхий боловсролын сургалтын чанар, үр дүнг тодорхойлж, бодлого төлөвлөлтийг сайжруулах зорилгоор боловсролын чанарын үнэлгээний судалгааг 2014 оноос Үндэсний хэмжээнд түүврийн аргаар зохион байгуулж иржээ. 2018-2019 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын сургуулийн есдүгээр ангийн суралцагчдыг 100 хувь хамруулан 40 сургуулийг нэрлэсэн байна. Боловсролын чанарын үнэлгээний судалгаагаар тэргүүлэх амжилт үзүүлсэн Ерөнхий боловсролын улсын 20, хувийн 20 сургуулийн үзүүлэлтийг танилцуулъя. (Жич: Сургуулиудыг жагсааж, эрэмбэлээгүй болно).

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ
 


#4 Б.АМАРХҮҮД ЯЛЛАХ ДҮГНЭЛТ ҮЙЛДЭЖ, ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЛЭЭ
 



Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид өнгөрсөн есдүгээр сарын 19-20-нд шилжих шөнө ОХУ-ын Буриад улсын Гавьяат жүжигчин, дуучин Б.Амархүүг өөрийн эзэмшлийн "Mersedes Benz" маркын машиндаа мансууруулах бодис хэрэглэж байхад нь баривчилж, ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461-р ангид цагдан хориод байгаа билээ. Уг хэргийн шалгалтын ажиллагаа дуусаж, Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7.1 дүгээр зүйлд зааснаар яллах дүгнэлт үйлдэн, Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
​​​​​​

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ
 


#5 ХОНКОНГ ЛЕБРОНЫ ЭСРЭГ

Хонконгод болж байгаа эсэргүүцлийн жагсаал үргэлжилсээр байна. Улс төрийн энэ жагсаал АНУ-ын сагсан бөмбөгийн ертөнцтэй санамсаргүй шугамаар холбогдсон билээ. “Хьюстон Рокетс” багийн менежер Дэрил Мори Хонконгийн жагсагчдыг дэмжин жиргэснээр энэхүү “дайн” эхэлсэн юм. Мори жиргээгээ устгасан ч Хятадын сагсан бөмбөгийн холбооноос “Хьюстон” багтай хамтын ажиллагаагаа цуцалж байгаагаа зарласан. Хятад орон даяар тус багтай төдийгүй мэргэжлийн сагсан бөмбөгийн NBA лигтэй дайтаж эхлээд байна. Мэдээж тэрбум хол давсан хүнтэй Хятад бол бүх салбарт том зах зээл. Хятадыг алдвал олон тэрбум ам.долларын алдагдал хүлээнэ. Алдарт тамирчид ч бас Хятадтай муудалцвал их хэмжээний хохирол хүлээх нь тодорхой. Тиймээс ихэнх сагсан бөмбөгчид нэг бол Хятадыг дэмжсэн үг хэлж, үгүй бол энэ асуултаас зайлсхийж байгаа.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top