Хонконг ЛЕБРОНЫ ЭСРЭГ

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 16

Хонконгод болж байгаа эсэргүүцлийн жагсаал үргэлжилсээр байна. Улс төрийн энэ жагсаал АНУ-ын сагсан бөмбөгийн ертөнцтэй санамсаргүй шугамаар холбогдсон билээ.
 


“Хьюстон Рокетс” багийн менежер Дэрил Мори Хонконгийн жагсагчдыг дэмжин жиргэснээр энэхүү “дайн” эхэлсэн юм. Мори жиргээгээ устгасан ч Хятадын сагсан бөмбөгийн холбооноос “Хьюстон” багтай хамтын ажиллагаагаа цуцалж байгаагаа зарласан.
 


Хятад орон даяар тус багтай төдийгүй мэргэжлийн сагсан бөмбөгийн NBA лигтэй дайтаж эхлээд байна. Мэдээж тэрбум хол давсан хүнтэй Хятад бол бүх салбарт том зах зээл. Хятадыг алдвал олон тэрбум ам.долларын алдагдал хүлээнэ. Алдарт тамирчид ч бас Хятадтай муудалцвал их хэмжээний хохирол хүлээх нь тодорхой. Тиймээс ихэнх сагсан бөмбөгчид нэг бол Хятадыг дэмжсэн үг хэлж, үгүй бол энэ асуултаас зайлсхийж байгаа.

Леброн Жеймсээс ч сэтгүүлчид энэ талаар асуусан. Леброн “Үг хэлэх эрх чөлөө гэж байгаа. Гэхдээ зөвхөн өөрийгөө бодоод хамаагүй үг хэлж болохгүй. Мори хэлсэн үгнийхээ уршгийг бодоогүй байна” гэж тун болгоомжтой хариулсан ч Хонконг түүний эсрэг хандлаа.
 


Хонконгийн жагсагчид Леброны зураг, өмсгөлийг уран шатааж эхэлжээ.
 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
цайз(150.129.140.60) 2019 оны 10 сарын 17

мөнхнаран ээж

0  |  0
Top