Хаан ширээнээс татгалзсан Японы гүнжийн хурим цуцлагджээ

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 25

Японы эзэн хаан Нарүхитогийн дүү, угсаа залгамжлах ханхүү Фүмихитогийн охин Мако гүнжийн хувийн амьдрал дэлхий нийтийн анхаарлын төвд байдаг билээ. Гүнж эгэл жирийн хуульч залуутай хайр сэтгэлийн холбоотой болж, хаан ширээнээс татгалзан түүнтэй гэрлэхээр тов зарласан байдаг. Тэд 2017 оны зун сүй тавьснаа хэвлэлийн бага хурал хийн зарлаж, 2018 онд хуримлахаар товлоод байв. Гэвч 2018 онд тэдний хурим 2020 он хүртэл хойшилсон талаар Японы эзэн хааны гэр бүлээс мэдэгдсэн юм. Тэгвэл одоо хурим 2020 онд ч болохгүй, тодорхойгүй хугацаагаар хойшилсон гэсэн мэдээлэл байгаа аж. Олон улсын хэвлэлүүд үүнийг Японы гүнж, эгэл жирийн гэр бүлээс гаралтай хуульч Кэй Комүро нарын хурим огт болохгүй гэж дүгнэж байна. Хурим хойшлогдсоор байгаа шалтгаан нь гүнжийн сүйт залуугийн гэр бүлийн өр, хуульч залуугийн ээжийнх нь хамт амьдарч байсан хүнтэй холбоотой асуудал болон Японы эзэн хааны гэр бүл энэ хуримд эхнээсээ дургүй байсан зэрэг асуудал нөлөөлсөн бололтой.

Энэ сарын 23-нд 28 нас хүрсэн Мако гүнжийн талаар хүмүүс хаан ширээнээсээ дэмий татгалзлаа, эгэл жирийн залуутай хайр сэтгэлийн холбоо үүсгэсэн нь алдаа байсан зэргээр ярьж байна.

Хосууд 2017 онд сүй тавьснаа зарлахдаа маш аз жаргалтай байгаа нь бие бие рүүгээ харах харц, халуун дулаан инээмсэглэлээс нь харагдаж байсан юм. Гэвч эзэн хааны гэр бүлийн эсэргүүцэл, олны хэл ам, магадгүй эгэл жирийн гэр бүлээс гаралтай залуугийн өр зэрэг нь тэднийг салахад нөлөөлсөн бололтой.

Мако, Кэй нарын хайр дурлал Токиогийн их сургуульд хамт сурч байх үеэр нь эхэлжээ. Тэд таван жил үерхээд сүй тавих болсноо зарлаж байв.

Мако гүнжийн гэр бүл

Маког АНУ-д сурч төгссөний дараа ангийнхан нь гүнж байсныг мэджээ.

 

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Чагнаа(103.229.123.24) 2019 оны 11 сарын 03

Хаан ширээнээс татгалзсан гэнэ үү... Үүнийг бичсэн сэтгүүлчийн толгой муу ажээ: Одоогоор хаан ширээнд эмэгтэй хүн суух хууль Японд байхгүй. Тэгээд ч түүнийг хаан болгон гэдэг яриа огт гараагүй.

0  |  0
helchih uu(1.223.35.59) 2019 оны 10 сарын 30

mongotei huuhen uurgalj chadaj baina daa

0  |  0
helchih uu(1.223.35.59) 2019 оны 10 сарын 30

mongotei huuhen uurgalj chadaj baina daa

0  |  1
tenegiin dotor tenyy(148.60.92.227) 2019 оны 10 сарын 26

Mongolchyyd ta nar iim l bolson s dee!!enyyniigee odoo bolichgoo!!!ta nart yamarch hamaagyi yuman deer tolgoi endiihgyi manantaj baigaa yum!dotooddoo bol darabgaraa zadartal darbalzaj baigaa tiim ee!!!yhaantai baisan ni hyniig saihan haryyldag yum!

0  |  0
зочин (64.119.16.183) 2019 оны 10 сарын 27

Гүнж өөр залуу сонго ч гэх шиг кккккк\nЭнэ бичигч харийн хүнийг ингэж их доош нь хийж байгаа юм чинь ойр хавийнхаа хүмүүсийг бол баллаж өгдөг байх нь.Ямар их атаархал ,үзэн ядалт буцлана вэ

3  |  0
gunj oor zaluu songo(182.160.36.255) 2019 оны 10 сарын 27

ymar yumnii goy zaluu bdgiin. ger buleeree zalitai, humuujil muutai, urt tseejtei tom tolgoitoi, bagadaa eej ni muu osgoson arkittai bairiin shunaltai zaluu. gunjiig yaj l bol yaj zalilhaar tsarainii hog.

5  |  1
Зочин(202.55.188.90) 2019 оны 10 сарын 26

Нарүхито нь угсаа залгамжлах ханхүү буюу манай хэлж заншсанаар хунтайж, энэ охины эцэг нь жонон юм байна. Болох жонон. Гүнж хаан ширээнээс татгалзана гэж үгүй. Тэрбээр сурвалжит угсаанаасаа татгалзсан хэрэг байх. Өөрийн хүслээр амьдралаа зохиохын тулд дагах ёстой алтан ургийн ёс, заншилыг хойш тавьсан.

7  |  1
маа (103.9.89.18) 2019 оны 10 сарын 27

Гоё залуу байна.

2  |  3
маа (103.9.89.18) 2019 оны 10 сарын 26

Гоё залуу байна.

0  |  1
маа (103.9.89.18) 2019 оны 10 сарын 26

Гоё залуу байна.

0  |  2
маа (103.9.89.18) 2019 оны 10 сарын 25

Гоё залуу байна.

0  |  0
Top