Японы хаан ширээг залгамжлагч хоёрхон хүн үлдсэн нь түгшээж байна

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 16


Японы Засгийн газар тус улсын хаан ширээг залгамжлах тогтолцоог шинэчлэх асуудлаар санал боловсруулах үүрэг бүхий шинжээчдийн зөвлөлийг байгуулсан тухай Сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Като Кацүнобү өнөөдөр (2021.03.16) мэдэгджээ.

Хаан ширээг залгамжлах тогтолцоог тогтвортой байлгах нь төрт ёсны үндсийг бүрдүүлсэн туйлын чухал зорилт гэж тэрбээр онцолсон байна. Катогийн хэлснээр, эзэн хааны гэр бүлийн хүрээ хумигдаж буй асуудлыг цогцоор нь авч үзэх шаардлага бий.

Өдгөө 61 настай эзэн хаан Нарүхитог ийн албан ёсны залгамжлагч нь түүний ганц дүү 55 настай ханхүү Акишино юм. Түүний ард ханхүү Акишиногийн ганц хүү 14 настай Хисахито энэ дараалалд зогсож байна. Ингэснээр хаан ширээг залгамжлагчдын хүрээ хумигдаж байгаа нь хүмүүсийн сэтгэлийг түгшээж байгаа аж.

Киодо агентлагийн мэдээлснээр, Японы нийгэмд хаан ширээг зөвхөн угсаа залгамжлагч ханхүү нар буюу эрчүүдэд залгамжлуулдаг ёсноос татгалзаж, өмнөх зуунд оршиж байсан зөвхөн эзэн хаан төдийгүй хатан хааныг өргөмжилдөг уламжлалыг эргэн сэргээх байр суурьтай байна. Гэвч ийм шинэчлэлийг эрх баригч Либерал ардчилсан намын консерватив (хуучинсаг үзэлтэй) бүлгүүд эрс эсэргүүцэж байгаа юм.

Шинжээчдийн зөвлөл энэ асуудлаар бүхий л санаа бодлыг авч үзэхээс гадна эзэн хааны охидоос төрсөн эрэгтэй хүүхдүүдэд хаан ширээг залгамжлах эрх олгох асуудлыг ч мөн судлах гэнэ.

Өдгөө эзэн хааны охид нөхөрт гарсны дараа Японы энгийн иргэн болдог бөгөөд тэдний хүүхдүүд эзэн хааны гэр бүлд хамааралгүй болдог байна.
 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(103.212.118.215) 2021 оны 03 сарын 16

1 muu hujaa hen ni haan bolson hend hamaa bainaa,

0  |  0
NAPALEON(103.212.118.215) 2021 оны 03 сарын 16

BAASNI HAAN

0  |  0
Top