ЗИНДАА 2019.10.25 | Өнөөдрийн онцлох ТАВАН СЭДЭВ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 10 сарын 25

#1 БӨХЧҮҮДИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУГ СОЛЬДОГ БАЙЖ БОЛЗОШГҮЙ НӨХЦӨЛ ҮҮСЖЭЭ
 


Жил бүр Үндэсний их баяр наадмын барилдаанд шөвгөрсөн 16 бөхөөс допингийн шинжилгээ авдаг. Энэ жилийн Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадамд шөвгөрсөн 16 бөхөөс шинжилгээ авахад аварга Э.Оюунболд, Улсын начин  Д.Цэрэнтогтох нараас допингийн төрлийн бодис илэрсэн гэдгийг өнгөрсөн наймдугаар сард Үндэсний бөхийн салбар хорооноос зарласан билээ. Түүнчлэн Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо өчигдөр /2019.10.24/ хуралдаж, бөхчүүдэд хүлээлгэх хариуцлагын талаар хэлэлцэн, цол хурааж, давааг хүчингүй болгох зэрэг асуудлыг Ерөнхийлөгчид танилцуулахаар болж, шийдвэрлээд байна. 

Наадмаас хойш үргэлжилсэн допингийн шинжилгээ тойрсон дуулиантай холбоотойгоор Үндэсний салбар хорооноос өгсөн мэдээллийг допинг хэрэглэсэн нь тогтоогдсон хэмээгдэж буй Улсын аварга Э.Оюунболд, Улсын начин Д.Цэрэнтогтох нар эсэргүүцэж хууль, хяналтын байгууллагад хандсан юм. Эхний удаа Улсын аварга Э.Оюунболд допинг хэрэглэсэн гэх мэдээллийг олон нийтэд тараасан Үндэсний бөхийн салбар хороо, Улсын аварга цолыг хураалгах шийдвэрийг Ерөнхийлөгчид өргөн барьсан асуудлыг эсэргүүцэж шүүхэд гомдол гаргасан ч түүний нэхэмжлэлийг хүлээж аваагүй байдаг.  Үүнээс гадна дээрх хоёр бөх Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны удирдлагуудыг эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж бөхчүүдийн допингийн шинжилгээний хариуг сольдог, авлига авдаг гэх гомдлыг Авлигатай тэмцэх газар /АТГ/-т хүргүүлээд байсан. Энэ асуудлыг албаны эх сурвалжуудаас тодрууллаа. 

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ
 


#2 АТГ-ААС Л.БОЛДТОЙ ХОЛБООТОЙ ХОЙД СОЛОНГОСООС ИРСЭН ГЭХ БИЧГИЙГ ХУУРАМЧ БОЛОХЫГ НЬ ТОГТООЖЭЭ
 

Хойд Солонгост онгоцны сэлбэг худалдаалахыг завдсан гэх асуудалд УИХ-ын гишүүн Л.Болд хамаатай гэсэн утга бүхий мэдэгдэл, жиргээг УИХ-ын гишүүн О.Баасанхүү, сайд асан Х.Тэмүүжин нар гаргаад байгаа. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Болд өчигдөр /2019.10.24/ хэвлэлийнхний асуултад хариулт өгч, зохих тайлбарыг хийсэн байдаг. Тэгвэл өнөөдөр /2019.10.25/ зарим сайтад "Л.Болд гишүүн 300 мянган ам.доллар залилсныг Хойд Солонгосын прокуророос мэдэгджээ" гэх гарчигтай мэдээллийг түгээжээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Л.Болдын Ажлын албанаас тодруулсан юм. 


-Хойд Солонгосоос Л.Болд гишүүнтэй холбоотой бичиг ирсэн юм уу?

-УИХ-ын гишүүн Л.Болдын байр суурь, үйл ажиллагаатай нь холбогдуулан бүхий л аргаар муу муухай болгонтой холбож, харлуулах, гүтгэх кампанит ажил хүчтэй өрнөж байна. Үүний л нэг хэсэг гэж ойлгож болно. Л.Болд гишүүнийг Олон улсын парламентын холбооны чуулганд оролцож байхад нь л энэ гүтгэлэг хүчээ авсан. Б.Хурцын өмгөөлөгч гэж хүний сошиалдаа тавьсан пост УИХ-ын гишүүний нэр төрд ямар ч аргаар хамаагүй халдах гэсэн санаархал гэж ойлгож болохоор байна.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ
 


#3 С.ЗОРИГИЙН ХЭРГИЙН ТАЙЛАН: Ц.АМГАЛАНБААТАР ХАРАМСАЖ БАЙГААГАА ИЛЭРХИЙЛЖЭЭ
 

Олон улсын парламентын холбооны Парламентчдын хүний эрхийн хорооны төлөөлөгчид өнгөрсөн зургаадугаар сарын 5-7-ны өдөр Монгол Улсад ажилласан томилолтын тайлангаас ОНЦОЛЖ байна. Тэд төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс ял сонссон Ц.Амгаланбаатартай уулзжээ. Энэ талаар Олон улсын парламентын холбооны төлөөлөгчид тайландаа дурьдсан ба тайлангийн хэсгээс анхаарал татах хэсгийг товчлон нийтлэв. 


-Ц.АМГАЛАНБААТАРТАЙ ХИЙСЭН УУЛЗАЛТ-

Төлөөлөгчид Улаанбаатар хотын зүүн хэсэгт байрлах чанга дэглэмтэй хорих ангид буй Ц. Амгаланбаатартай уулзсан. Уулзалтад УЕПГ-ын Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Д.Отгонбаяр нар байлцав. Д.Отгонбаярын мэдээлснээр Ц.Амгаланбаатар нь нэгэн зэрэг ялтан ба гэрч тул түүнийг тусгай хамгаалалтад авсан гэв.

Ц.Амгаланбаатар нь өөрийгөө мөн онц ноцтой хэргийг нуун дарагдуулах авлигын тогтолцооны хохирогч болсон гэж төлөөлөгчдөд тайлбарлав. 2004 онд таксины жолоочийг хөнөөсний тул 2007 онд Ц.Амгаланбаатарт цаазын ял оноосон. 2010 онд хяналтын шатны шүүх түүний ялыг бууруулж 25 жилийн хорих ял болгосон. 2012 онд ээжийнх нь биеийн байдал маш муудсан тул түүнтэй уулзахыг ихэд хүсдэг байснаа Ц.Амгаланбаатар хэлсэн. Тиймээс хоригдох ялаа бууруулах үүднээс өөрөө үйлдээгүй хэргийг үйлдсэн болон мэдүүлэг өгчээ. Гэсэн ч түүний мэдүүлэг хэзээ ч найдвар, үнэмшилтэйд тооцогдоогүй. Ц.Амгаланбаатарын хэлснээр ямар ч хамаагүй хэрэг хүлээх нь ялыг бууруулахад тус болохгүй, харин оронд нь С.Зоригийг хөнөөсөн хэргийг хүлээвэл өвчтэй ээжтэйгээ уулзах боломж нээгдэнэ гэж тухайн үед нэг өрөөнд хамт хоригдож байсан хоригдогч түүнд ярьжээ. Амиа алддаг өдрөө С.Зориг цагаан цамцтай байсан гэвэл мэдүүлэг нь илүү үнэмшилтэй болно хэмээн тэр хоригдогч Ц.Амгаланбаатарт хэлжээ. Ийнхүү С.Зоригийн амийг хөнөөсөн хэмээх мэдүүлэг захидлыг Ц.Амгаланбаатар 2013 оны зургаадугаар сард бичжээ.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ
 


#4 WBC ХОЛБОО ГАРИ РАССЕЛЬД ТӨГСӨӨТЭЙ ТУЛАЛДАХ ДААЛГАВАР ӨГЛӨӨ
 

Бүх дэлхийн боксын зөвлөлийн (WBC) 57 дахь конгресс Мексикийн Канкунд болж, олон чухал шийдвэр гаргалаа. Юуны өмнө энэ өвөл болох хүнд жингийн Майрис Бриедис, Юньер Дортикос нарын тулаанд аваргын бүс тавихгүй гэдгээ мэдэгдлээ. Конгрессоос 57.2 кг-ын жингийн аварга АНУ-ын Гари Рассельд Монголын Н.Төгсцогттой заавал тулалдахыг үүрэг болголоо.  Уг нь энэ хоёр боксчин тавдугаар сард тулалдах ёстой байсан боловч Рассель (30-1, 18 КО) зөвшөөрөөгүй. Дараа нь наймдугаар сард тулалдахгүй бол аваргын бүсийг нь хураан авна гэсэн ч Рассель тоогоогүй. Харин энэ удаад WBC холбооноос Гарид албан үүрэг, нэг ёсны даалгавар, тушаал буулгалаа.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ
 


#5 КОНОР МАКГРЕГОР: ДАГЕСТАНЧУУД АЙМХАЙ, ХУЛЧГАР АМЬТАД
 


Ирландын холимог тулаанч Конор МакГрегор ОХУ-ын нийслэлд букмекерийн “Parimatch” компанийн урилгаар айлчилсан нь шуугиан тариад байна. Одоогоос нэг жилийн өмнө буюу 2018 оны аравдугаар сарын 8-нд UFC 229 тэмцээнд Оросын дагестан тулаанч Хабиб Нурмагомедовт ялагдсанаасаа хойш тулалдаагүй байгаа түүний ярилцлага олны анхаарлыг ихэд татсан. Учир нь тэр эвлэршгүй дайсан Хабибын эх оронд нь ирж, хэвлэлийн бага хурал зарласан юм. Ярилцлагадаа тэр Хабиб төдийгүй дагестанчуудыг ч доромжилсон тул уулынхан түүнтэй учраа олохоор Москвад зочид буудалд нь очсон талаар бид мэдээлсэн. 

Конор сүүлийн үед Хабибын талаар Оросын хэвлэлд шүүмжлэл их гарч байгааг соргог ажигласан, орос, уулынхны зөрчлийг ашиглах гэж байгаа мэт харагдаж байв.

Ингээд түүний дагестанчуудын уурыг хүргэсэн ярилцлагыг орчуулан хүргэе.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top