Өнгөрсөн долоо хоногт дэлхий нийтийг шуугиулсан Их Британийн Эссекс гүнлэгийн газар нутаг дээр гарсан хэргийн хохирогчдын гунигт түүх дэлхийн хэвлэлүүд бичсэнийг хүргэж байна.
Ли Ван Ха аймшигт аялалд гарахаас өмнө Вьетнамын хөдөө аж ахуйн бүсэд амьдардаг ядуу гэр бүлээс гаралтай энгийн нэгэн залуу байв. Хоёр дахь хүүгээ төрөхийн өмнөхөн буюу гурван сарын өмнө цалин өндөр ажил хайн, олон мянган залуусын адил Европыг зорихоор гэрээсээ гарчээ. Түүний эцэг Ли Минь Туан газар, байшингаа барьцаалан банкнаас зээл авч, хүүгийнхээ аяллын төлбөрт 25 мянган ам.долларыг төлсөн аж. Гэвч сайн ажил олж, өрөө төлөх үүрэг хүлээсэн Ли Ван Хагийн ертөнц сүйрэв. “Тэрээр биднийг маш их өртэй үлдээгээд явлаа. Хэзээ тэр өрийг төлж барагдуулахыг мэдэхгүй” гэж эцэг нь халаглан сууна. 21-ний өдөр хүү нь утасдаж, “Англи орох гэж явна” гэж дуулгажээ. Хүү нь тэр золгүй тэргэнд сууж явсан гэх мэдээллийг хүнээс сонссон байна. Цогцсуудыг таних зорилгоор Вьетнамын засгийн газар ДНК дээж цуглуулж эхэлсэн бөгөөд Ли хүүгийнхээ цогцсыг авчирч, оршуулахыг хүсэж байна. Залуу Ли 30 настай. Тэрээр Малайз, Турк, Грекээр дамжин Их Британид очиж, мөнгө олон, өрөө дарж, шинэ байшин барих зорилготой байсан гэж түүний эцэг ярьжээ.
19 настай инээмсэглэж буй Буи Тхи Нхунгийн зураг гэрийн тахилын дээр өлгөөстэй. Түүний гэр бүл охиноо тэр золгүй ачааны тэргээр яваагүй байгаасай гэж залбирна. Дүүгийнх нь хэлснээр 21-ний өдөр эгчээсээ “Агуулахад байна” гэсэн мессеж авчээ. Тухайн үед Их Британи руу гурван ч ачааны тэрэг явсан гэх мэдээлэл авсан тул тэд ид шид болно гэж хүлээж сууна. Нхунг өөрөө мөнгө босгож явсан тул түүний гэр бүл өргүй хоцорчээ. Нхунгийн талаар сайн мэдээ дуулахыг хүлээнгээ муугаар бодоход цогцсыг нь авчрахад тусална гэж найдна.
Данг Тхи Ха хүүгээ амьд гэж итгээсээр. Хүү нь Британи руу явахаасаа өмнө гэрийнхэнтэйгээ утсаар ярьж, азтай байхыг ерөөн, хүж асаахыг хүсжээ. Түүнээс хойш хүүгээс нь сураг гараагүй байна. 28 настай Во Нгок Нам өнгөрсөн онд гэрээний дагуу Румын улсад ажиллахаар явжээ. Тэнд гэрэнд заасан хэмжээнээс хоёр дахин бага цалин өгсөн учир, 8500 мянган ам.доллар төлж, Герман руу гарсан байна. Барилга дээр ажиллаж байсан Нам Их Британид илүү өндөр цалинтай ажил олохоор, “найдвартай сувагт” хандсан гэж гэрийнхэндээ хэлж байжээ.
Сэтгэгдэл ( 10 )
ямар муухай юм бэ хүн тээвэрлэж явж байж агааржуулалтанд санаа тавьдаггүй албаар алах санаатай байсан байхаа\n
Setgel gemshrech bna
darga nar xyjaanuudig ixeer oryylj irexeer manai zalyys gadagsha garax bx daa
Хүн бүр л аз жаргалтай, сайхан амьдраасай гэж л хүсэж байна. Бурхан өршөөг.\n
Zaluus ni iim olnooroo ami nasaaraa denchin tavin barin baruun ruu garahiig oroldoj bgag bodvol Vietnam amidral tiim taaruu uls yum uu
hohi chin muusain tuluguud..
ivii de gej hunii ur yalgaa yu bhav. saihan amidrahiig hen ch husne shdee. uruvdultei yum da buurai ornii irged bid!
Монгол залуучууд эндээс сургамж авах ёстой шүү.
Ихэвчлэн ажил орлоггүй боловсрол мэдлэггүй ядуу хүмүүс эх орноосоо дүрвэдэг. Энэ нь АНУ европын орнуудад асар их дарамт болдог байхөө.
MASH IKH kharamsaj baina\n\nEne bukhnii ard khen neg etgeeduud, mash Mongiig khumuusees avh ashig olj baigaa\n\ndelkhiin yduu ornuudiin Khumuus iim baidlaar ar geree,ekh ornoo Orkhin yvsaar l...... Sonin TV r yrisaar l....\n\nene bukhniig khen ch khaana ch Zogsooj chadakhgyi l baina\n\n