Хууль бус 39 цагаачийн аминд санамсаргүй хүрснээ хүлээн зөвшөөрчээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 29

Өнгөрсөн оны аравдугаар сард Их Британийн Эссекс гүнлэгийн нутаг дэвсгэрт ачааны тэрэгний чиргүүлд Вьетнамын 39 цагаачийн цогцос олдсон хэрэг гарч байсан билээ. Тэгвэл тус ачааны тэргийг эзэмшдэг тээврийн компанийн ажилтан Ронан Хьюз санамсаргүй аллага үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн байна. РА агентлагийн мэдээлснээр, шүүх хурлын үеэр Умард Ирландын Арма хотын оршин суугч 40 настай Хьюз 2018 оны тавдугаар сараас 2019 оны аравдугаар сарын хооронд хууль бус цагаачдын тээвэрлэх зорилгоор нууц хуйвалдаанд оролцсонд буруутай гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна.

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 8-нд ачааны тэрэгний жолооч Морис Робинсон хууль бус цагаачдыг тээвэрлэхэд оролцсон, 39 хүний аминд санамсаргүй  хүрснээ хүлээн зөвшөөрсөн юм. Энэхүү аймшигт хэргээр таван хүнд ял тулгаад байгаа бөгөөд дараа дараагийн шүүх хурлыг ирэх есдүгээр сард хийхээр товлоод байна.

Задлан шинжилгээний дүнгээс үзвэл чиргүүлд байсан хүмүүсийн үхлийн шалтгаан нь хүчилтөрөгчийн дутагдал, хөлдөлт байжээ. Цогцсууд олдож байсан хөргүүртэй чиргүүл доторх температур хасах 25 хэм хүйтэн байсан байна.

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Trucker(66.181.168.131) 2020 оны 08 сарын 31

So what

0  |  0
Top