АНУ-ын Техас мужид олдсон ачааны тэрэгт нас барсан хүний тоо 46 болж өсжээ. Эхний сэжигтнүүдийг саатуулаад байна гэж орон нутгийн эрх баригчид мэдээлжээ.
Хууль бус дүрвэгсдийг тээвэрлэсэн ачааны тэргийг орон нутгийн жижиг зам дээр олсон байна. Ачааны машинд амьд үлдсэн 16 дүрвэгч, тэр дундаа дөрвөн хүүхдийг эмнэлэгт хүргэсэн байна. Сан Антониогийн гал сөнөөх албаны мэдээллээр, машинд ус байгаагүйгээс гадна агааржуулагч байхгүй байжээ.
АНУ-ын Цагаачлалын алба орон нутгийн цагдаагийн албатай хамтран хэргийг шалгаж байна.
Сэтгэгдэл ( 1 )
Эрх чөлөө ус, агаар мэт хэрэгтэй эд.