Грек гурван хоногийн гашуудал зарлалаа

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 06 сарын 15

Грекийн Засгийн газар тус улсын баруун өмнөд эргээс холгүй олон улсын усан хилийн бүсэд дүрвэгсэд тээвэрлэж явсан завь живж, 79 дүрвэгч амиа алдсантай холбогдуулан гурван хоногийн гашуудал зарлажээ.

Аврагчид одоогоор 79 хүний цогцсыг гаргаад байгаа ба 104 зорчигчийг авраад байна. Завин дээр яг хэдэн зорчигч байсан тухай мэдээлэл байхгүй байгаа тул хэдэн хүн ор сураггүй алга болсон нь одоогоор тодорхойгүй байна. Завь Ливиэс дүрвэгчдийг тээвэрлэж байжээ.

Энэ он гарснаас хойш Европт 72778 дүрвэгч иржээ. Энэ хугацаанд 1037 дүрвэгч амиа алджээ.  

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(66.181.176.215) 2023 оны 06 сарын 18

Эвий яасан ч хэцүү юм бэ харамсалтай юм

1  |  0
Б(202.126.88.153) 2023 оны 06 сарын 17

Ишш хөөрхмйдөө

0  |  1
Tuulsaihan(91.5.101.208) 2023 оны 06 сарын 17

Peeh aimar ih orj irdeg ym baina bagaschihsan ym bhdaa gesen chin nuguu orj arab haltaruud mud udahgui davaraad europiin ornii ulsuud hetsuudeh baihdaa Banga emeegiin helsen unen bol

0  |  3
Top