Грекийн Санторини аралд 200 гаруй газрын чичирхийлэл бүртгэгдсэний дараа эрх баригчид нь арал руу аврагч ангиуд болон майхан илгээсэн тухай “The Guardian” хэвлэл дамжуулжээ.
Илүү хүчтэй газар хөдөлж, үүний улмаас цүнами үүсэж болзошгүй хэмээн болгоомжлон Грекийн эрх баригчид ард иргэддээ хандан далайн эрэг, хаягдсан байшин, барилгаас хол байхыг зөвлөжээ. Орон нутгийн Иргэний хамгааллын яам даваа гарагт сургуулиудыг хаах шийдвэр гаргасан байна.
Сүүлийн 48 цагт Санторини арал дээр 200 гаруй чичирхийлэл бүртгэгдсэнээс ихэнх нь 4-4.5 магнитудын хүчтэй байжээ. Тус арал олон тооны газрын хагаралтай аж.
Сэтгэгдэл ( 0 )