Грекийн арлуудыг газар хөдлөлтүүдийн шалтгаан нууц хэвээр байна

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 02 сарын 19

 

Грекийн Аморгос арлын оршин суугчид гурван долоо хоногийн турш айдастай амьдарч байна. Бүс нутагт бүртгэгдэж буй газар хөдлөлтийн тоо хэдэн мянгад хүрээд байна. Үүний шалтгаан нь өнөө хэр оньсого хэвээр байна гэж Agence France-Presse агентлаг мэдээлжээ.

Афины их сургуулийн газар хөдлөлт судлаачид нэгдүгээр сарын 26-аас хоёрдугаар сарын 14-ний хооронд Сикладес бүлэг арал орчим нийт 19200 гаруй чичирхийлэл бүртгэсэн байна. Тус бүс нутагт гуравдугаар сарын 11-нийг хүртэл онц байдал зарлаад байна. Аморгос, Санторини зэрэг хэд хэдэн аралд сургуулиуд түр хаалгаа барьж, цахимаар хичээл орж байна.

Газар хөдлөлтүүдийн голомт Анидрос аралд бүртгэгдэж байгаа бөгөөд эрдэмтэд энэхүү нууцлаг үзэгдлийг судлах үүднээс хэмжилтийн шинэ төхөөрөмжүүдийг суурилуулжээ. Амаргос арлыг зургаан хагарал хүрээлдэг байна. Тус аралд 1956 онд 7.5-7.7 баллын хүчтэй газар хөдлөлт болж, улмаар 20 метрийн өндөр цүнами эрэг орчмын бүсийг нөмөрч байжээ. Газар хөдлөлтийн хүч суларч байгаа ч шалтгаан нь оньсого хэвээр байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu