2014 оноос хойш Европ хүрэх замдаа нийт 29 мянга гаруй хүн амиа алдсан тухай Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага мэдээлжээ.
Энэ он гарснаар 5684 дүрвэгч амиа алджээ. Хамгийн аюултай чиглэлд Ливи, Тунисээс Мальта эсвэл Итали хүрэх зам тооцогдож байна. Цагаачид Газар дундын тэнгисийг салсаар гатлах гэж байгаад амиа алддаг аж. 2021 оны нэгдүгээр сараас хойших хугацаанд эл замд 2836 дүрвэгч амиа алджээ. 2021 оноос хойш Баруун Африкаас Испанийн Канарын арлууд хүрэх замдаа Атлантын далайд 1500 гаруй хүн амь насаа алдсан байна. Европ хүрэх замд Сири, Марокко, Алжирын дүрвэгсэд хамгийн олон тоогоор амиа алддаг байна.
Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага бодит байдалд амиа алдаж буй дүрвэгсдийн тоо үүнээс ч их байхыг үгүйсгээгүй байна.
Сэтгэгдэл ( 0 )