Лхагва гарагаас пүрэв гарагт /2019.10.24/ шилжих шөнө Их Британийн хууль сахиулагчид Ессекс мужийн Грейс хотын нэгэн аж үйлдвэрийн паркийн бүсэд хаягдсан ачааны машинд 39 хүний цогцсыг илрүүлжээ.
Хэрэг явдалтай холбогдуулан хүчнийхэн ачааны тэрэгний жолооч, Умард Ирландын иргэнийг баривчилжээ. Их Британийн тээврийн жолоочдын холбооны тэргүүн Ричард Бернеттийн хэлснээр, тус тэрэг хөргүүртэй ачааны тэрэг бөгөөд тээвэрлэлтийн явцад хөргүүрийн температур -25 хэм хүртэл буудаг байна. Иймээс хөргүүрт байсан хүмүүс богино хугацаанд хөлдөж үхэх боломжтой.
Өдгөө 38 насанд хүрсэн, нэг насанд хүрээгүй хохирогчийг таниулах ажил явагдаж байгаа бөгөөд тэд хууль бус цагаачид байх магадлал өндөр гэж хууль хүчнийхэн ярьжээ.
Ачааны тэрэг Бельгийн Зибрюгге тосгоноос Английн Пурфлит боомт руу чиглэж байсан гэж Их Британийн цагдаа таамаглаж байна.
Болгарын гадаад хэргийн сайдын мэдэгдсэнээр, хэдийгээр эл ачааны тэрэг Болгарт бүртгэлтэй ч 2017 оноос хойш тус улсын хилээр орж ирээгүй байна.
Сэтгэгдэл ( 2 )
Сайн байна уу хатагтай, эрхэм ээ\nБид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү.\nБидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com\nwhatsapp:0022 995 41 4913
хохирогч таниулна гэж юу байхав дээ. цогцсыг нь л таниулна гэнэ биз дээ.