Монголд 13248 хятад иргэн оршин сууж байна

2019 оны 10 сарын 30

Монгол Улсын нутаг дэвсгэр дээр цахим луйврын хэрэг үйлдсэн байж болзошгүй 740 гаруй хятад иргэнийг саатуулан, баривчлах гүйцэтгэх ажлыг өнгөрсөн шөнө (2019.10.29-30) Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар зэрэг хуулийн байгууллагууд хамтран явуулсан.

Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж байна. Албан ёсны мэдээллийг засгаас өгөх байх гэсэн хүлээлт хэвлэлийнхэн болоод нийтийн дунд байна.

Баривчлагдсан иргэдийг троллууд, хонконгууд гэхчлэн янз бүрээр таамагласан мэдээллүүд сошиалд гарч байгаа ч яаран дүгнэлт хийхэд эртдэхээр байгааг тодотгоё. Манай хуулийнханд баригдсан хятад иргэд Монгол Улсад  30 хоногийн хугацаатай аяллын визээр орж ирсэн хүмүүс гэх мэдээлэл бий.

Дашрамд, Монгол Улсад байгаа хятад иргэдтэй холбоотой ОНЦЛОХ ТОО-нуудыг хүргэе.

Манай улсын хилээр энэ  оны эхний есөн сард гадаадын 525.6 мянган хүн орж иржээ. Тэгвэл үүний 31.6 хувийг БНХАУ-ын иргэд эзэлж байна. Тэгэхээр он гарсаар 160 мянган хятад иргэн манай улсад орж ирсэн гэсэн үг.

Монголын хилээр орж ирсэн гадаадын иргэдийн 89.5 хувь нь 30 хүртэл хоног, 8.5 хувь нь 90 ба түүнээс дээш хоног, хоёр  хувь нь 30-90 хүртэл хоногийн хугацаагаар ирсэн байгаа юм. Гадаадын зорчигчдын 477.900 буюу 90.9 хувь нь аялал жуулчлалын зорилгоор хилээр орж иржээ.

Тэгэхээр БНХАУ-аас Монгол Улс руу орж ирсэн иргэдийн дийлэнх нь аялал жуулчлалын визээр орж ирдэг болохыг энэхүү статистикаас харж болох нь.

Баривчлагдсан иргэдийг хонконг хүмүүс гэх мэдээлэл бий. Тэгвэл статистик харахад энэ оны эхний есөн сарын байдлаар Монголын хилээр орж ирсэн Хонконг иргэдийн тоо өмнөх оны мөн үеийнхээс 1166 хүнээр буюу 44 хувиар өсжээ.

Монгол Улсад  2019 оны аравдугаар сарын 17-ны өдрийн байдлаар суугаа 131 улсын 28.268 гадаадын иргэн оршин сууж байна гэх мэдээллийг Гадаадын иргэн харьяатын газар /ГИХГ/-аас мэдээлсэн.

Засгийн газрын долоон удаагийн тогтоолоор 13.633 гадаадын иргэнд ажиллах хүчний квот гарсан байдаг. Хөдөлмөр эрхлэх визийн зөвшөөрөл авсан БНХАУ-ын 8522 иргэний 6993 нь Монгол Улсад оршин суух зөвшөөрөл авчээ. Тэдгээр иргэдийн дийлэнх нь  газрын тос, зам, гүүр, уул уурхайн салбарт ажиллаж байна.

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 27.4-д Монгол Улсын нутаг дэвсгэрт хувийн хэргээр оршин суугч гадаадын иргэдийн тоо нь Монгол Улсын харьяат хүн амын гурван хувь буюу буюу 97154 гадаадын иргэн байж болохоор заасан байдаг аж.

2019 оны аравдугаар сарын 17-ны өдрийн  байдлаар 126 улсын 25419 гадаадын иргэн оршин сууж байгаа нь Монгол Улсын харьяат хүн амын 0.8 хувийг эзэлж байгаа гэсэн үг юм. 

Үүний дотор нэг улсын иргэн нэг хувь буюу 32.384 гадаадын иргэн байж болохоор хуулийн заалттай. Тэгвэл хамгийн өндөр хувийг эзэлж буй улс болох БНХАУ-ын 13248 иргэн нь Монгол Улсын харьяат хүн амын 0.4 хувийг эзэлж байгаа аж.

ГИХГ-аас 2019 он гарсаар 22 улсын 372 гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргаад байна.

Тодруулбал, Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлсэн, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан 245, визийн хугацаа хэтрүүлсэн 66, тус улсын шүүхээр ял шийтгүүлж, ялаа эдэлж дууссан 30, оршин суух зөвшөөрлийн хугацаа нь дууссан боловч тус улсаас гарч явахаас зайлсхийсэн 19, бусад үндэслэлээр 12 гадаадын иргэнийг албадан гаргажээ. Албадан гаргасан гадаадын иргэний 311 буюу 83.6 хувь нь түр ирэгч /“B”, “J” ангиллын визтэй иргэд/ бөгөөд үүнээс 267 нь БНХАУ-ын иргэд байжээ.

Дашрамд дурдахад, Монгол Улсын ХИЛЭЭР НЭВТЭРСЭН ЗОРЧИГЧ гэдэг нь: Хилээр орсон зорчигчдыг зорилгоор нь албан, хувийн, жуулчлал, дамжин өнгөрөх, суралцах, ажиллах, байнга оршин суух, бусад гэж ангилдаг. Харин ЖУУЛЧИН гэдэгт байнга оршин суудаг газраасаа өөр газарт албан, хувийн, жуулчлал, дамжин өнгөрөх, бусад зорилгоор 183 хоногоос доош хугацаагаар аялж буй гадаадын иргэдийг хэлдэг.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Irgen(103.229.121.115) 2024 оны 12 сарын 10

13700 hujaa 13700 mongol yanhan = door hayj 13700 hujaa zulbasaguud. Za ingeed eh oron mani suireld orj ehellee shuu...

0  |  1
зочин(124.158.108.79) 2019 оны 10 сарын 31

Эх орноосоо гаргадаг болооосой Хятад иргэдийг\n

0  |  0
Монгол(122.201.24.146) 2019 оны 10 сарын 30

13000 хужаа 13000 монгол эхнэр авна...доор хаяж 3 эрлийз хүүхэд төрүүлнэ...энэ нь 39000 болон....За тэгээд Дорнодын Матадад хэдэн монгол бүсгүйчүүдийг бузарлаж байгаа юм бүү мэд. Ингээд бодоод үздээ элэг нэгтэй монголчуудаа?

0  |  0
Зочин(59.153.112.233) 2019 оны 10 сарын 30

Хятадын элчин сайдын яам тэр хятадуудыг яах гэж ирснийг, хэн илгээснийг, хэн хүлээж авсан бэ гэдгийг сайн мэдэж байгаа даа. Зүгээр л монголчууд яах нь вэ гээд л харж байга, дараачийнхаа явуулгыг ч бодож л суугаа

0  |  0
иргэн(66.181.191.135) 2019 оны 10 сарын 30

Энэ газар ажлаа сайн хийх хэрэгтэй. Энэ тоо худал

0  |  0
Зочин(103.229.123.226) 2019 оны 10 сарын 30

Мөрөнгийнхэний гаргасан судалгаа байхаа ажилаа хийлдээ 100000 хол давёихаад байгааг хүн болгон ярьж ббайгаа шүү нэг өрөөнд суучихаад л тэнэштээд байх юм

1  |  0
heruulch(1.223.35.59) 2019 оны 10 сарын 30

hooj gargaachee muuhai hujaa nariig delhii tom baihad mongold muu zorilgoor l irsen baij taaraa

2  |  0
Top