Засгийн газрын өнөөдрийн /2019.10.30/ хуралдаанаар үргэлжилж байна, Хуралдаанаар 20 асуудал хэлэлцэнэ.
Хэлэлцэх асуудлын төгсгөлд өнгөрсөн шөнө /2019.10.29/ явуулсан хуулийн байгууллагуудын хамтарсан гүйцэтгэх ажил буюу хятад иргэдийг саатуулсан асуудлаар хуулийн байгууллагуудаас танилцуулга хийнэ гэдгийг Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ц.Ганзориг мэдээллээ.
Тэрбээр "Цагдаа, тагнуулын байгууллагааас гүйцэтгэх ажил явуулсан. Яг одоо байгаа мэдээллээр цахим гэмт хэрэгт холбоотой гэх 740 орчим иргэнийг саатуулаад байгаа ч нэмэгдэх хандлагатай байна гэдгийг хуулийн байгууллагынхан хэлж байна. Эцсийн байдлаар тодорхой мэдээллийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэний дараа хэвлэлийнхэнд өгөх учраас үйл явцыг хуулийн хүрээнд, прокурорын хяналт дор мэдээлэх боломжтой ойлгоно уу. Засгийн газар зарим мэдээллийг дарсан гэхчлэн улстөржүүлсэн мэдээллүүд явж байна. Тийм зүйл огт байхгүй. Засгийн газрын хуралдааны дараа тодорхой буюу албан ёсны мэдээллийг өгнө" гэв.
ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХ
Сэтгэгдэл ( 0 )