БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ: Монголын талтай хамтарч ажиллана

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 10 сарын 30

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас өчигдөр (2019.10.29) Монголын хуулийн байгууллагуудын явуулсан гүйцэтгэх ажил буюу БНХАУ-ын 700 гаруй иргэдийг саатуулсан явдалтай холбогдуулж МЭДЭГДЭЛ гаргалаа. 

Мэдэгдэлд  "2019 оны аравдугаар сарын 30-ны өдөр манай элчин сайдын яаманд Монголын цагдаагийн байгууллагаас Хятад улсын харьяат иргэд Монгол Улсад цахим гэмт хэрэг холбогдсон талаар мэдэгдсэн. Монгол Улсын цагдаагийн байгууллага эл хэрэгт хуулийн дагуу зохих арга хэмжээг авч байгаа ба одоогийн байдлаар мөрдөн байцаалт, мэдүүлэг авах шатандаа явагдаж байна. Хятад, Монгол хоёр тал хууль сахиулах, аюулгүй байдлын салбарын хамтын ажиллагааны арга замууд нь нээлттэй байгаа ба талууд энэ хэрэг дээр нягт хамтран ажиллаж байна. Уг хэрэг хуулийн дагуу шийдэгдэнэ гэдэгт найдаж байна. БНХАУ-аас Монгол Улсад суух Элчин сайдын яам уг хэрэгт цаашид анхаарлаа хандуулсаар байх бөгөөд Монголын талын холбогдох байгууллагуудтай нягт хамтран ажиллах болно" гэжээ. 

Эх сурвалж: БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Би(85.85.41.207) 2019 оны 10 сарын 31

Хятадад монгол 800 хүн ороод ингэж визийн хугацаа хэтрүүлээд хууль зөрчсөн бол Хятад улс монголчуудад ямар арга хэмжээ авах байсан бол!!!!

2  |  0
Top