Д.Гэрэл: Зохион байгуулагчдын дунд нэг монгол иргэн байгаа

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 30

Тагнуулын ерөнхий газар болон хуулийн байгууллагын удирдлагууд дөнгөж сая Засгийн газрын хуралдаанд мэдээлэл өгч, өчигдөр /2019.10.29/ явуулсан гүйцэтгэх ажлын талаар хэлэлцлээ.

Энэ талаар Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэл дараах мэдээллийг хэвлэлийнхэнд өглөө. 

Тэрбээр "Бид энэ оны наймдугаар сараас хойш мэдээлэл авч байсан. Эхний ээлжинд 80 хүн орж ирсэн, өчигдрийн байдлаар илрүүлсэн хүний тоо 800-д хүрлээ. Үүнийг зохион байгуулсан хүн нь тодорхой байгаа. БНХАУ-ын иргэд мөнгө угаасан нь батлагдсан. Тоглоом хэлбэрээр байж болно. Өөр хэлбэрээр ч байж болно. Үүнийг тогтоох ажиллагаа үргэлжилж байна. Хятад иргэд 1000-аад компьютер, 10.000-аад гар утасны сим ашиглаж байсан. Энэ бүхэн бүрэн хяналтад байгаа. Айх ямар ч асуудал байхгүй. Хураасан бүх хардуудыг үзнэ. Манай IT багийнхан ажиллаж байгаа. БНХАУ-ын иргэд таван буудалд байсан. Үзэгдэж байгаа, зохион байгуулж байгаа хүмүүсийг бид саатуулсан. Тэр хүмүүсээс мэдээлэл, байцаалт авч байгаа. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Тэдгээр хүмүүс өнгөрсөн наймдугаар сараас хойш цувж болон бөөнөөр орж ирсэн байна. Хэрэгт холбогдуулан саатуулж байгаа хүний тоо 800 орчим болсон. Жуулчны визээр орж ирээд хөдөлмөр эрхэлж байсан нь тогтоогдсон. Тиймээс албадан гаргах бүх нөхцөл бүрдсэн. Саатуулагдсан иргэдээс 10000 сим карт хураасан. Энэ сим картууд ямар ч хяналтгүй тарсан байна. Үүнийг журамлах байдлыг бид анхаарах хэрэгтэй болжээ. Хуулиар зохицуулах цаг нь болсон. Ямар үүрэн телефоны дугаар байсныг хувийн байгууллагын эрх ашгийг хүндлэх үүднээс энэ удаа хэлэхгүй. Зохион байгуулагч гэх таван хүнийг саатуулсан. Дөрөв нь хятад, нэг нь монгол хүн байгаа" гэлээ.

ТЕГ-ын дарга Д.Гэрэл сэтгүүлчдийн асуултад дараах хариултыг өгсөн юм. 

-Дээрх асуудлыг ҮАБЗ дээр хэлэлцэх ёстой юу?

-Үндэсний аюулгүй байдлын эрхлэх асуудалд хамаарах асуудал байж болзошгүй учраас манай байгууллага энэ асуудлыг шалгаж байна. Хамгийн гол батлагдаж байгаа зүйл нь энэ хүмүүс мөнгө угаах зорилгоор орж ирсэн. Энэ асуудлыг нарийн тогтоохоор ажиллаж байна.

-Цахим орчинд мэдээлэл түгээх, бусниулах ажиллагаа явуулах зорилготой байсан байж болох уу?

-Шалгалт явж байна. Комьютерийн хардуудыг үзэж шалгана. Энэ хэрэг дээр цагдаагийн байгууллагын Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, манай байгууллагын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх ажилтнууд ажиллаж байгаа. 

-Саатуулсан хүмүүсийг хорьж шалгах уу?

-800 хүнийг хорьж шалгах асуудал хэцүү. Та нар бас бодох хэрэгтэй. Зохион байгуулсан хүмүүсийг шалгаж, бусад иргэдийг нь албадан гаргана. Мөрдөн шалгах ажиллагааг цагдаагийн байгууллага явуулж байна.

-Эдгээр хүмүүс хилээр яаж орж ирсэн байх вэ?

-Энэ оны наймдугаар сараас хойш 20-30-аараа цуварч ирсэн. Жуулчны визээр орж ирсэн байна. Хамгийн том зөрчил нь жуулчны визээр орж ирчихээд хөдөлмөр эрхэлсэн явдал. Тиймээс бид албадан гаргах бүрэн эрхтэй. БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам энэ тал дээр бүрэн дэмжлэг үзүүлж ажиллана гэдгээ мэдэгдсэн байна. Бид Элчин сайдын яамтай хамтран ажиллаж, албадан гаргана.

-Саатуулагдсан хүмүүс ямар үүрэн телефоны дугаар хэрэглэж байсан бэ? Ямар замаар ийм их хэмжээний утасны сим карт энэ хүмүүст очсон юм бол?

-Маш зөв асуулт асууж байна. Нэг хүн дээр ийм олон сим карт очих боломжгүй. Энэ бүгдийг тодорхой болгохоор ажиллаж байна. Ямар үүрэн телефоны утасны дугаар барьж байсныг одоо хэлэх боломжгүй.

-Энэ хүмүүсийг удирдан, зохион байгуулсан иргэдийг шалгаж байгаа гэсэн мэдээллийг тодруулж өгөөч?

-Хятадын талаас дөрөв, Монголын талаас нэг иргэн зохион байгуулж, удирдсан байна. Зохион байгуулсан таван иргэнийг саатуулсан. Маш түргэн хугацаанд шалгаж, эргэж мэдээлэх болно.


Харин ЦЕГ-ын дарга С.Баатаржав “Тагнуул, цагдаагийн байгууллага хамтарч ажиллаж байна. Зохион байгуулсан хүмүүсийг шалгаж, бусад иргэдийг нь албадан гаргана. Саатуулсан хүмүүсийг дөрвөн зочид буудалд байрласан байсан. Удирдаж байсан хүмүүсийг өөр нэг зочид буудлаас саатуулсан” гэлээ

 

ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХ
 

 

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ajlaa zov hiimeer um(49.0.212.96) 2019 оны 11 сарын 01

Neeh surhii hyanaltdaa bailgaj baisan um aytai yrij gene yaj medej bgan Toriin huviin buh medeelel hakerdaad duussan hoino ni surjigneed bgan bishuu bas zugeer l albadan gargana gene uu araichdee ene Gerel gedeg hun yu yriad bgan bolooo?

0  |  0
Зочин(103.26.194.247) 2019 оны 10 сарын 31

Тэр нэг монгол нь Батзандан байх .

0  |  0
иргэн(202.21.127.169) 2019 оны 10 сарын 31

Долларын ханшны өсөлт энэ үйл явдалтай шууд холбоотой. Манйа дарга нар ч холбоотой байгаа. Монгол банк, санхүүгийн зохицуулах хорооны нэр бүхий ажилтангууд ББСБ, валют арилжааны цэг , Ломбард ажиллуулдаг тухай мэдээ гарч байсан шүү дээ. Мөн Начин ЗААН ломбардын эзэн Монгол банкны ерөнхийлөгч байсан этгээдийг шалгах нь шударга явдал болно.

0  |  0
Зочин(59.153.112.233) 2019 оны 10 сарын 30

Энэ асуудалд туйлын нухацтай хандах хэрэгтэй. Зүгээр нэг дөрвөн хятад нэг монголтой нийлээд ийм юм хийсэн үү, далдын эртээс бэлдэж зохион байгуулсан уу? Магадгүй, хятад төрийн бодлого нарийсаж орж ирээд байгаа ч юм билүү. Монголыг капитализмд орсон дор хятад хүмүүстээ мөнгө өгч явуулаад монголыг түүхий эд, ноолуур, далд булаастай байсан эртний эдлэлүүдийг ухуулж зөөж эхэлсэн дээ. Үүнийг мартаж болохгүй. Хятадуудыг ажил хийлгэхээр бөөнөөр нь авч ирдэг хүмүүсийг ч анхааралдаа авах хэрэгтэй. Тэр үй олон сим тараасан үүрэн телефоны газрыг хаах хэрэгтэй.

0  |  0
Зочин(59.153.112.233) 2019 оны 10 сарын 30

Тэр ”монгол” гээд байгаа амьтныг шууд тонилговол таарна

0  |  0
zochin(73.51.245.247) 2019 оны 10 сарын 30

30 jil xubaagdaj xereldej ulsaa idej zarsany gai bux xil ongorxoi

0  |  0
Зочин(103.229.123.226) 2019 оны 10 сарын 30

Энэ бол зүгээр өнгөрүүлэх жижиг асуудал биш шүү авилга авчилгүй асуудлыг нэг тийш нь болгох байгаа ха

1  |  0
УИХ-Ын Гишүүн Г.Тэмү(202.9.44.106) 2019 оны 10 сарын 30

\n”Монгол Улсын 7 банк дампуурах хэмжээнд байгаа асуудлууд яригдаж байна. Их хурлаар энэ асуудлуудаа хаалттай ярилцах ёстой”

1  |  0
Н(192.82.71.198) 2019 оны 10 сарын 30

Энэ улс бүр дампуурчээ халаг гэж

2  |  0
mgl(202.179.11.230) 2019 оны 10 сарын 30

ter mongol novshiig tamlaj al.

0  |  0
иргэн(202.131.227.82) 2019 оны 10 сарын 30

ядаж бүгдэд нь хар тамга дараад, торгууль төлүүлээд гаргах байлгүй дээ.

3  |  0
zochin (182.160.32.36) 2019 оны 10 сарын 30

yag hil deer huuj gargahiig n tv.uud bvgd gargah heregtei shuu. tegj baij l ene ajilgaanii ur dvi garna

2  |  0
Top