Д.Түвшинтөр: 30 хоногийн визээр ирсэн жуулчид ГИХГ-т бүртгэл хийлгэдэггүй

2019 оны 10 сарын 30

Гадаадын иргэн, харьяатын газрын дэд дарга Д.Түвшинтөрөөс цаг үеийн асуудлаар зарим зүйлийг тодрууллаа.


-Өчигдөр шөнө /2019.10.29/ болсон гүйцэтгэх ажилтай холбоотой асуудлаар товч мэдээлэл өгөөч. Танай байгууллага тус ажиллагаанд ямар байдлаар оролцсон бэ?

-Тагнуул, цагдаагийн байгууллагын шалгалтад манай Гадаадын иргэн, харьяатын газрын хяналтын улсын байцаагч нар хамтарч оролцон паспорт бичиг баримтын шалгалтыг хийсэн.

Өнөө өглөө авсан мэдээллээр 600 гаруй иргэний паспортыг шалгалтад хамруулснаас 500 гаруй нь жуулчин ангиллын, 100 гаруй нь бизнес ангиллын 30 хүртэл хоногийн визтэй ирсэн БНХАУ-ын иргэн болох нь тогтоогдсон. Олон нийтийн дунд Хонконг иргэд гэсэн мэдээлэл тархаад байсан. Тэгвэл Хонконг паспорттай Хонконг иргэд байхгүй бүгд БНХАУ-ын иргэд байна.

-Эдгээр иргэд нь визээ хаанаас авч орж ирсэн юм бол?

-Дийлэнх нь Хөх хот дахь Ерөнхий консулын газраас авсан жуулчин ангиллын визтэй, зарим нь Эрээн хотын Ерөнхий консулын газраас авсан жуулчин, бизнес ангиллын визтэй иргэд байна. Одоогоор бид аль аль газраас, ямар компаний урилгаар ирсэн тоог нэгтгэж байна. Эдгээр иргэд 30 хоногийн визтэй ирсэн учир манай байгууллагаас урьдчилж зөвшөөрөл авч, ямар нэгэн бүртгэл хийлгэдэггүй. Тийм учраас тэдний оршин суух хаяг, ирсэн зорилго, аяллын төлөвлөгөө зэрэг мэдээлэл бидэнд байдаггүй. Харин 30-аас дээш хоногоор ирэх гадаадын иргэн манай байгууллагаас виз, визийн зөвшөөрөл авч, хилээр нэвтэрсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор бүртгүүлэх хуультай.

-30 хоногийн визтэй нийт хичнээн иргэн байдаг талаар тоон мэдээлэл байдаг уу?

-Монгол Улсын Хилийн тухай хуулийн дагуу 30 хоног хүртэлх хугацаагаар ирж буй гадаадын иргэдийг Хил хамгаалах ерөнхий газар бүртгэдэг. Тэндээс нарийн тоон мэдээллийг авах боломжтой.

-Ер нь богино хугацааны визээр орж ирсэн гадаадын иргэдийн хяналтын сайжруулах тал дээр хэрхэн анхаарч байна вэ?

-30 хоног дотор ирсэн гадаадын иргэдэд тавих бүртгэл, хяналтыг сайжруулах үүднээс Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Хууль зүй, дотоод хэргийн яам боловсруулан холбогдох яам, газруудаас санал авч дуусаад байна. Хоёр долоо хоногийн дараа буюу 11 дүгээр сарын 13-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар оруулахаар төлөвлөгөө гарсан. Энэ төслөөр гадаадын иргэнийг Монгол Улсад 30 хоногоос их, бага хугацаагаар ирэхээс нь үл хамааран хилийн боомтоор орж ирэнгүүт гар хурууны хээг аван бүртгэдэг байх, тэднийг урьсан болон зочид буудал, орон байраар хангасан иргэд 24-48 цагийн дотор манай байгууллагад бүртгүүлдэг байх зохицуулалтыг оруулж байгаа. Мөн Монгол Улсын визийн ангилал, төрөл, эрхлэн олгох байгууллагыг олон улсын жишигт нийцүүлэн өөрчлөхөөр хуулийн төсөлд тусгаж байгаа. Визийн асуудал хариуцсан мэргэжлийн ажилтанг дипломат төлөөлөгчийн газар ажиллуулж хяналт тавьж байх зохицуулалтыг мөн оруулж байгаа. Төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энэ 11 дүгээр сарын 11-ний өдөр Хууль зүйн үндэсний хүрээлэн дээр болох Олон нийтийн хэлэлцүүлэгт хүрэлцэн ирж болно.

 

Сэтгэгдэл ( 17 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(122.201.22.105) 2019 оны 11 сарын 03

Энэ олон монгол улсын 3 сая иргэдийн 3 хувьтай тэнцэхүйц хятад иргэд орж ирж байгаад тэнэг хүн ч гайхна ш дээ ГИХА юу хийдэг газар вэ. Мэдэгдэж мэдэгдээгүй дахиад хичнээн хүн байгаа болоо данхар том болсон төрийн албаны бизнес нь хятад иргэд болжээ

0  |  0
Лаларууд(124.158.105.98) 2019 оны 11 сарын 03

Ямар ч уялдаа холбоогүй лаларууд мөнгө л олох гэж явдаг байхаа бүгдийг чинь удахгүй зайлуулнаа

0  |  0
ХАМГИЙН ТӨГС АМЬТАД(103.212.119.80) 2019 оны 11 сарын 02

Новшийн ажил хийдэг дарга нарын ажлын үр дүн энэ шүү.Буцаахдаа мөнгийг манай улс төсвөөс гаргаж байнаа бас

0  |  0
Зочин(202.179.25.194) 2019 оны 11 сарын 01

Шинэ хууль батлагдвал Монгол улс бүртгэлгүй хужаа нарт дарагдах юм байна лдаа.

0  |  0
Adiya (36.37.131.201) 2019 оны 10 сарын 31

Bugd konsul elchingiin gazruud hoorondoo harilzaatai ajildaggui ni haragdaj bna.heden hund haanaas visa olgoson heden hun hediid haaguur orj irsen negtgesen medeelel bdggui jm uu?

0  |  0
Өндөр настан(66.181.191.209) 2019 оны 10 сарын 30

Та нар ч ажилдаа хайхрамжгүй ханддаг чинь тодорхой болждээ айдастай амьдрах болж дээ мэдэгдсэн нь 800 мэдэгдээгүй цаана нь хэдэн мянгаараа байгаа байх даа манайх шиг ийм хяналтгүй сул дорой улс оронд эзлэгдэхэд ойрхон болжээ яандаа

0  |  0
ari(59.153.114.120) 2019 оны 10 сарын 30

turiin alba gej baahan yavdag jorlonguud pizdaa mini тег дарга 7 сараас хойш наад хүмүүсийг чинь ажигласан гэж байна 3 сар өнгөрчихөөд байхад мэдээгүй гүзээ минь ажлаа өгөлдөө пиздаа минь

0  |  0
Зочинн(122.201.22.162) 2019 оны 10 сарын 30

Хуц новшоо

0  |  0
Xuts(64.119.23.246) 2019 оны 10 сарын 30

60 terbumiin shaxaanii nowshnuud xoolni xogiin sawnuud

0  |  0
Зочин(182.160.39.132) 2019 оны 10 сарын 30

Бас хэтэрхий бүртгэлжүүлэх шударга жуулчилж байгаа жуулчин, жуулчны компаниудад лай болно. Казахстан хэт бүригэлжүүлэлтээ больж байгаа

0  |  0
Зочин(103.229.123.226) 2019 оны 10 сарын 30

Иймэрхүү явдаг жорлонгууд ажил хийнэ гэж юу байхав өрөөнөөсөө гарч шээж баадаг л байх даа

1  |  0
D(202.55.188.43) 2019 оны 10 сарын 30

Araichdee ydaj ta nar ydaj hytuudiiga oruulaha boliochde

0  |  0
zochin(202.126.88.54) 2019 оны 10 сарын 30

Arai ch dee. Bugdiig ni huuj garga.

0  |  0
123466(49.0.137.6) 2019 оны 10 сарын 30

Батзандангийн ах баахан виз зараад Эрээн, Хөх хот-д консул хийдэг гэдэг нь ҮНЭН болчих боллоо.

2  |  0
иргэн(202.131.227.82) 2019 оны 10 сарын 30

бүртгэл байх ёстой биз дээ. төрийн байгууллагууд хоорондоо сүлжээнд байдаггүй юм байх даа. Ядаж хилээр орж ирсэн , буцаж гарсан, гараагүй, хугацаа хэтэрлээ гэх мэт

2  |  0
Иргэн(202.9.45.248) 2019 оны 10 сарын 30

Монголд 7 сараас эхлэн 1000 Хятад буудалд байсан шдээ

0  |  0
ahmad nastan(202.9.44.33) 2019 оны 10 сарын 30

30 хоногийн виз гээд вүртгэлгүй хилээрээ зүгээр л оруулчихдаг байх нээ та нар ч дээ чааваас хөдөөний нэг малчин эмгэнээс дор новшнууд юм аа

3  |  1
Top