ЗИНДАА 2019.11.01 | Өнөөдрийн онцлох ТАВАН СЭДЭВ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 11 сарын 01

#1 ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДАРГА Д.ОДБАЯРЫГ ӨМНӨД СОЛОНГОСТ СААТУУЛЖЭЭ

Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр болон түүнийг дагалдан явсан А нар өчигдөр буюу аравдугаар сарын 31-ний өдөр онгоцны үйлчлэгчийн биед хүрсэн буюу бэлгийн халдлага үйлдсэн хэргээр Өмнөд Солонгосын цагдаад саатуулагджээ. Тодруулбал, түүнийг Улаанбаатар-Сөүл чиглэлийн онгоцоор зорчиж явахдаа онгоцны үйлчлэгч болох 20 настай эмэгтэйн өгзөгт хүрсэн үйлдэл гаргасан гэж буруутгаж байгаа бөгөөд дээрх мэдээллийг хүлээн авсан Өмнөд Солонгосын цагдаа нар онгоц газардмагц Д.Одбаярыг "Инчеон" олон улсын нисэх онгоцны буудлаас баривчилсан байна.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ
 


#2 "ЦЭЦИЙН ДАРГА ЁС ЗҮЙГҮЙ АВИРЛАСАН БОЛ ХАРИУЦЛАГА ТООЦНО"
 

УИХ-ын дарга Г.Занданшатар цаг үеийн асуудлаар өнөөдөр /2019.11.01/ сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр Үндсэн хуулийн Цэцээс Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл заалтыг хүчингүй болгосонтой холбоотойгоор “Хуульчид ажиллаж байна. Ойрын хугацаанд холбогдох хуулийг хэлэлцүүлж, батлуулна. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс аливаа аж ахуйн нэгж зайлсхийх, төлөхгүй өнгөрөх нөхцөл байдал үүсгэхгүй” гэлээ. Түүнээс цаг үеийн бусад асуудлаар сэтгүүлчид дараах асуултад хариулт авав.


-Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяртай холбоотой мэдээлэл гарах боллоо. Цэцийн даргад хариуцлага тооцох асуудал яригдах уу?

-Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяртай холбоотой мэдээлэл сошиал орчинд гарч байна. Үндсэн хуулийн Цэцээс тодруулж асуусан. Хэрэв Үндсэн хуулийн Цэцийн дарга ёс зүйгүй авирласан бол Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн 5.6-д зааснаар хариуцлага тооцно. Харин Үндсэн хуулийн Цэцээс өгсөн мэдээллээр Үндсэн хуулийн Цэцийн дарга энэ хэрэгт холбогдоогүй, ард нь сууж явсан иргэн үйлчлүүлэгчтэй зүй бусаар харьцсан учраас нисэх онгоцны буудалд тухайн иргэнийг саатуулах, суудлын дугаар андуурах явдал болсныг Цэцийн дарга Монгол Улсын иргэний хувьд тухайн иргэнийг хамгаалж, өмгөөлснөөс болоод буруу ташаа мэдээлэл тарсан байна гэсэн гэж мэдэгдсэн. Үндсэн хуулийн Цэц албан ёсны тайлбараа хийнэ гэсэн. Үүнийг шалгаж байж Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулиар шийдэх эсэхээ шийднэ.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ
 


#3 СЭТГҮҮЛЧДИЙГ ТАГНАЖ, ЧАГНАСАН ХЭРГИЙН ТАЛААР ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУДААС АЛБАН ЁСНЫ МЭДЭЭЛЭЛ ШААРДЛАА

 


Нэр бүхий сэтгүүлчдийг тагнаж, чагнасан гэх асуудлын талаар МСНЭ болон хэвлэл мэдээллийн салбарт ажилладаг "Монголын өдөр тутмын сонины холбоо"," Монголын телевизүүдийн холбоо", "Монголын сайтын холбоо", Нийслэлийн сэтгүүлчдийн холбоо зэрэг ТББ-ууд хамтран өнөөдөр /2019.11.01/ мэдээлэл хийлээ. Сэтгүүлчдийг хууль бусаар тагнаж чагнасан хэрэгт Цагдаагийн ерөнхий газар /ЦЕГ/-ын нэр бүхий ажилтнуудыг яллагдагчаар татан шалгах саналыг Тагнуулын ерөнхий газраас ирүүлсэн талаар 2018 оны дөрөвдүгээр сарын 26-нд Нийслэлийн прокурорын газраас мэдээлсэн байдаг.

МСНЭ-ээс тухайн үед Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж болон Нийслэлийн прокурорын газарт хандан мэдээлэл, лавлагаа хүссэн боловч хариу ирүүлэлгүй өнөөдрийг хүрсэн учраас дахин эл асуудлаар Хууль зүй, дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газарт хандахаар болжээ. 

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ
 


#4 1000 СЭТГҮҮЛЧИЙН ҮХЭЛ  БА СЭТГҮҮЛЧДЭЭР ДҮҮРСЭН ШОРОН
 

Арваннэгдүгээр сарын 2. Энэ өдөр Сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хамгаалах, тэдний эсрэг гэмт үйлдлийг ял шийтгэлгүй үлдээж буйг таслан зогсоох олон улсын өдөр юм.  

Өдөр тутам, цаг, минут бүрд өрнөж байдаг олон олон үйл явдлыг  мэдээлэх, нийтэд дамжуулахдаа  ҮНЭН-д тулгуурлах үүргийг сэтгүүлчид нийгмийн өмнө хүлээдэг. Харин ёс зүй, шударга үнэнээр туг хийн ажиллаж буй сэтгүүлчдийг эрсдэл үргэлж дагаж байдгийг дэлхийн сэтгүүлчдийн түүх бэлхнээ харуулна.

Сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хамгаалах эл өдрийг угтан өнөөдөр /2019.11.01/ Глоб Интернэшнл төрийн бус байгууллага болоод Монгол Улс дахь ЮНЕСКО, Европын Холбооноос Монгол Улсад суух Элчингийн газраас мэдээлэл хийсэн юм.

Өнгөрсөн 12 жилийн хугацаанд 1000 гаруй сэтгүүлч амь үрэгджээ. Тэдний  зарим нь дайны талбарт амиа алдсан бол зарим нь ГЭРТЭЭ БАЙХДАА, ГЭРИЙНХЭЭ ОЙРОЛЦОО ГУДАМЖНЫ БУЛАНД, ЗОРИУД, ХЭРЦГИЙГЭЭР бусдын гарт амиа алджээ. Тэд зарим хүмүүсийн, бүлэглэлийн  нуухыг хүссэн сэдвийг эрэн сурвалжилсан учраас амиа алджээ. Тиймээс  амь бүхний төлөө шударга ёсыг нэхэн шаардаж буйгаа олон улсын сэтгүүлчдийн байгууллагын зүгээс мэдэгдээд байна. 

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ
 


#5 “БАРТЕР”-ЫН ОДУУД АА, УРЛАГАА ХЭЗЭЭ ХӨГЖҮҮЛЭХ ВЭ!
 


Урлаг шүүмжлэгчид нэг дор цуглахаараа хэлбэр, бүтэц, утга учрын талаар хэлэлцдэг. Уран бүтээлчид нэг дор цуглахаараа хаанаас хямдхан давирхайн шүүс худалдаж авах талаар ярилцдаг... Зураач Пабло Пикассо

Өнөөх гайхал алдарт зураачийн эшлэлүүдийг уншиж яваад дээрх үгстэй таарсан юм. Уншсаныхаа дараа хэсэг бодлоо. Ёстой л голыг нь олоод хэлчихэж. Түүний цуурайтах үгсээс бидний бодит байдал харагдах шиг болсон учраас. Бид гэдэг нь магадгүй тэд. Тэд гэж манай “Бартер”-ын одууд л даа.

Соёл, урлагийн салбарт жилээс жилд, жүжигчин, бүжигчин, дуучин мэргэжилтэй /Хөшигний цаана мэдээж олон уран бүтээлчид бий. Тэд хийх ёстойгоо л хийж яваа/ олны танил шинэ, залуу эрхмүүд олноор нэмэгдэх болжээ. Манайх шиг жижиг зах зээлд тэдгээр эрхмүүд хэрхэн хөлөө олж буй нь харин ч нэг сонирхолтой. Нэг талаар сошл орчныг чөлөөтэй хэрэглэж болох нийгэмд амьдарч байгаа нь тэдний аз ч юм шиг.

Сүүлийн үед урлагийн мэргэжилтэй сошл од ихээр төрөн гарах болов. Энэ байдал нь манай урлагийг ямар хүмүүс манлайлаад байна вэ гэж бодоход хүргэнэ. Олны танил жүжигчдээ бид шинэ уран бүтээлээс бус саван, шампунийн сурталчилгаанаас л хардаг болжээ. Бүр өдөр бүр шүү. Нөгөө л фэйсбүүк, инстаграмын ачаар. Ес зүйтэй, өөрийгөө үнэлэх өндөр үнэлэмжтэй байх учиртай урлагийнхан маань... Үнэнийг хэлэхэд “Урлагийн хүн” нэр зүүчхээд үсчин, гоо сайхан, хумс, хуруу, хоол, цай рекламдаад явахыг нь харах заримдаа хэтэрхий ичгүүртэй.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top