Д.Түвшинтөр: Хятадууд ямар компанийн урилгаар ирснийг нягталж байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 11 сарын 02

Гадаадын иргэн, харьяатын газрын дэд дарга Д.Түвшинтөрөөс цаг үеийн асуудлаар зарим зүйлийг тодрууллаа. Монгол Улсад хууль бусаар оршин сууж байсан гэх 758 хятад иргэнийг өнөөдөр албадан гаргах гэж байна.


-Энэ сарын 30-нд болсон гүйцэтгэх ажилтай холбоотой асуудлаар товч мэдээлэл өгөөч. Танай байгууллага тус ажиллагаанд ямар байдлаар оролцсон бэ?

-Тагнуул, цагдаагийн байгууллагын шалгалтад манай Гадаадын иргэн, харьяатын газрын хяналтын улсын байцаагч нар хамтарч оролцон паспорт бичиг баримтын шалгалтыг хийсэн. Өнөө өглөө авсан мэдээллээр 600 гаруй иргэний паспортыг шалгалтад хамруулснаас 500 гаруй нь жуулчин ангиллын, 100 гаруй нь бизнес ангиллын 30 хүртэл хоногийн визтэй ирсэн БНХАУ-ын иргэн болох нь тогтоогдсон. Олон нийтийн дунд хонконг иргэд гэсэн мэдээлэл тархаад байсан. Тэгвэл хонконг паспорттай хонконг иргэн байхгүй, бүгд БНХАУ-ын иргэд байна.

-Эдгээр иргэд нь визээ хаанаас авч орж ирсэн юм бол?

-Дийлэнх нь Хөх хот дахь Ерөнхий консулын газраас авсан жуулчин ангиллын визтэй, зарим нь Эрээн хотын Ерөнхий консулын газраас авсан жуулчин, бизнес ангиллын визтэй иргэд байна. Одоогоор бид аль аль газраас, ямар компанийн урилгаар ирсэн тоог нэгтгэж байна. Эдгээр иргэд 30 хоногийн визтэй ирсэн учир манай байгууллагаас урьдчилж зөвшөөрөл авч, ямар нэгэн бүртгэл хийлгэдэггүй. Тийм учраас тэдний оршин суух хаяг, ирсэн зорилго, аяллын төлөвлөгөө зэрэг мэдээлэл бидэнд байдаггүй. Харин 30-аас дээш хоногоор ирэх гадаадын иргэн манай байгууллагаас виз, визийн зөвшөөрөл авч, хилээр нэвтэрсэн өдрөөс хойш долоо хоногийн дотор бүртгүүлэх хуультай.

-30 хоногийн визтэй нийт хэчнээн иргэн байдаг талаар тоон мэдээлэл байдаг уу?

-Монгол Улсын Хилийн тухай хуулийн дагуу 30 хоног хүртэлх хугацаагаар ирж буй гадаадын иргэдийг Хил хамгаалах ерөнхий газар бүртгэдэг. Тэндээс нарийн тоон мэдээллийг авах боломжтой.

-Ер нь богино хугацааны визээр орж ирсэн гадаадын иргэдийн хяналтын сайжруулах тал дээр хэрхэн анхаарч байна вэ?

-30 хоног дотор ирсэн гадаадын иргэдэд тавих бүртгэл, хяналтыг сайжруулах үүднээс Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Хууль зүй, дотоод хэргийн яам боловсруулан холбогдох яам, газруудаас санал авч дуусаад байна. Хоёр долоо хоногийн дараа буюу 11 дүгээр сарын 13-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар оруулахаар төлөвлөгөө гарсан. Энэ төслөөр гадаадын иргэнийг Монгол Улсад 30 хоногоос их, бага хугацаагаар ирэхээс нь үл хамааран хилийн боомтоор орж ирэнгүүт гар хурууны хээг аван бүртгэдэг байх, тэднийг урьсан болон зочид буудал, орон байраар хангасан иргэд 24-48 цагийн дотор манай байгууллагад бүртгүүлдэг байх зохицуулалтыг оруулж байгаа.

Мөн Монгол Улсын визийн ангилал, төрөл, эрхлэн олгох байгууллагыг олон улсын жишигт нийцүүлэн өөрчлөхөөр хуулийн төсөлд тусгаж байгаа. Визийн асуудал хариуцсан мэргэжлийн ажилтныг дипломат төлөөлөгчийн газар ажиллуулж хяналт тавьж байх зохицуулалтыг мөн оруулж байгаа. Төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энэ сарын 11-ний өдөр Хууль зүйн үндэсний хүрээлэнд болох Олон нийтийн хэлэлцүүлэгт хүрэлцэн ирж болно.

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
гөлөг(202.9.44.107) 2019 оны 11 сарын 22

мөрөн ажил хийхгүй гахай

0  |  0
Mongol(202.126.89.53) 2019 оны 11 сарын 06

Ene bugd ajilaa medehgui tsunh barigchdaas l bolj baigaa. Deer ni bas tiimerhuu garuudiin tsoorhoi huuliud. Iim l baina. Nivshiin yumnuud huurai huuli batalj baih hoorond ene uls sunuj guitslee.

0  |  0
Зочин(64.119.26.35) 2019 оны 11 сарын 05

Мөрөн гуай ажил?!

0  |  0
zochin(202.126.89.13) 2019 оны 11 сарын 05

Ezengvi turiig eleg barij hujaa nar duraaraa avirlaj bgaag ard tvmem l medej buhumdana tur n tag dvlii bsaar iim baidald hvrlee tsaana n heden arvan hyatat bgaag hen medlee

0  |  0
zocnin(119.40.103.3) 2019 оны 11 сарын 04

Shalgaj todruulj bna gehiin buh zuil todorhoi shuu dee viz deer tamga bgaa hen ogson viznii gazart urilga baij bgaa tegeed boloo yun sonin sonin yum yridag yum be?????\n

0  |  0
zocnin(119.40.103.3) 2019 оны 11 сарын 04

Shalgaj todruulj bna gehiin buh zuil todorhoi shuu dee viz deer tamga bgaa hen ogson viznii gazart urilga baij bgaa tegeed boloo yun sonin sonin yum yridag yum be?????\n

0  |  0
Зочин(103.229.123.226) 2019 оны 11 сарын 03

Дуртай нь орж гарч байдаг эзэнгүй айл шиг болж дээ Гадаадн иргэн харьяалалын газар гэж ямар ажил хийдэг улсууд вэ зөвхөн өөрсдөө паспорт визээ бариад ирсэн хэдэн хүүнээ бүртгэсэн болчихоод л сууж байдаг бололтой

0  |  0
dsa(64.119.18.58) 2019 оны 11 сарын 02

20.d jiliin umnu ereend yg odoo manaid gargah gej bgaa shig 24 tsagiin dotor burtguuldeg buudal bur tiim zarchimtai bj . harin manaihan odoo l shine ym gargaj bgaa ym shig surtei yrih ymdaa .

0  |  0
irgen(49.5.4.90) 2019 оны 11 сарын 02

ene baiguullagiig tatan buulgamaar yum. yu hdg yum manaid hamaagui hilees av ch geh shig. eniig medehgui iim olon huntei baiguullagaar yadgiin. hairan mongo

1  |  0
N(117.123.116.66) 2019 оны 11 сарын 02

Ajlaa xiildee myy yxna min xydlaa shaagaal suuj bdag ajiltai ymyy xaishaa ym uur zunduu xujaa nar end tend bga bizde tedniigee shalgadii myy

2  |  0
харамсалтай(64.119.16.250) 2019 оны 11 сарын 02

гадны иргэдийг хянадаг нэгдсэн системгүй юм байна. ГАДААДЫН иргэдийн асуудлыг эрхэлдэг газар АЖЛАА дутуу хийдэг юм байна.

2  |  1
харамсалтай(64.119.16.250) 2019 оны 11 сарын 02

гадны иргэдийг хянадаг нэгдсэн системгүй юм байна. ГАДААДЫН иргэдийн асуудлыг эрхэлдэг газар АЖЛАА дутуу хийдэг юм байна.

1  |  1
харамсалтай(64.119.16.250) 2019 оны 11 сарын 02

ОРЖ, гарч байгаа гадны иргэдэд тавих хяналт алга даа.

1  |  1
Top