ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулахад сайн өдөр

2019 оны 11 сарын 08

Намрын адаг хөх нохой сарын дөрвөн ногоон мэнгэтэй шарагчин тахиа өдөр

  • Аргын тооллын: 2019.11.8, Баасан гараг
  • Билгийн тооллын: 11
  • Наран ургах шингэх: 7.47-17.28
  • Үс засуулбал: Эрхтэн хурц болно
  • Барилдлага: Идэр
  • Шүтэн барилдлага: Хурьцахуй
Тухайн өдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Эл өдөр баяр баясгалангийн хурим үйлдэх, шинэ гэр барих, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үүсгэхэд сайн, бурханы үйл, хувцас хийхэд сайн. Зүүн нүд татвал хувцас олох, баруун чих цангинавал үзэсгэлэн болох, зүүн нь бол үхэл болсныг сонсох, нохой уливал сонсголонтой үг сонсох, тагнай загатнавал гэр арвидах, бие татвал 1-2 хүн ирэх, хөл татвал гомдол аюул болно. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой.
 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Өсөхбаяр Тэмүүлэн (202.126.90.47) 2022 оны 09 сарын 26

Би хуган жилтэй сүлэд өдөр хэддэх өдөр юм бол

0  |  0
Top